ДЭЛХИЙ

Хятадад торойн төрхтэй ч, сармагчингийн зүрхтэй эрлийз амьтан төрүүлжээ

БНХАУ-ын эрдэмтэд гахай, сармагчингийн эрлийз амьтныг анх удаа амжилттай төрүүлж чаджээ. Эрлийз бодгаль нь харагдах байдлын хувьд гахайн торойтой төстэй авч, сармагчингийн эстэй байсан гэдгийг гадны хэвлэлүүд онцолж байна. New Scientists сэтгүүлд мэдээлснээр, нийт хоёр зулзага төрсөн боловч хэд хоногийн дотор үхсэн аж.

Энэ туршилтын үр дүн нь ирээдүйд хүн донор эрхтнээ бусад амьтдын дотор ургуулж болох анагаах ухааны дэвшилтэт технологид нэг алхам ойртож буй хэрэг болсон тухай эрдэмтэд ярьж байна. Сармагчингийн эсийг гахайн хөврөлтэй нийлүүлж, флуросцент гэрлийн дор өсгөвөрлөн гаргаж авсан энэ эрлийз бодгалийн зүрх, элэг, уушги, арьс зэрэг эрхтнүүд нь сармагчингийн эстэй байсан аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button