Нийгмийн

Хар тамхи нэвтрүүлж, худалдсан нигер иргэдэд 3-6 жилийн ял оноожээ

Энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигер улсын хоёр иргэн хар тамхины төрлийн бодис илгээмжээр хүлээн авсныг илрүүлж, баривчилсан. Үүгээр "мөс” гэж нэрлэгддэг 500 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хар тамхийг хураан авсан. Уг хэргийн шүүх хурал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-нд болж, ял шийдвэрлэлээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ХБННУ /Холбооны Бүгд Найрамдах Нигер Улс/-ын иргэн Адекола Олавасен Азеезд зургаан жил, Анози Дарлингтон Донд гурван жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд гурван жилийн ял оноожээ.

У.Ариунзул нь уг гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран оролцсон гэдийг тогтоосон. Харин зургаан жилийн ял сонссон Адекола Олавасен нь сургалтын төвийн багшаар ажилладаг байсан юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мийгаа
мийгаа
2019-12-13 10:58

еоое африкын хэдэн хар тамхичин энд ирээд багш хийнэ аан манай мөнгөтэй айлын хүүхдүүдэд багшлана гэнэ шүү ичиж үхлээ энэ бол ардчил�##� юм үхэр монголчуудаа

Зочин
Зочин
2019-12-13 11:05

ene odoo yun huuhen be haruudtai yavalddag huuhen yum baih daa

уянга
уянга
2019-12-13 11:06

хэн дуртай н багш хийдэг юм уу арай ч дээ хажуудах энэ �########� г африк руу энэ негрүүдтэй н �######�уул

Холбоотой мэдээ

Back to top button