Нийгмийн

Хөлдөөсөн 15 үнэг, арван тарвага тээвэрлэж явсныг илрүүлэв

Монгол Улсын Амьтны тухай хуульд заасны дагуу агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаанд олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсан дараах зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн нарт шилжүүлэн өгсөн байна.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙД:

- 2019.12.18-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Гүнтийн замд хяналт шалгалт хийх үедээ Toyota Crown маркийн хотын улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад хөлдөөсөн 15 ширхэг шар үнэг, 2 ширхэг хярс тээвэрлэж явсныг,

- Мөн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эмээлтийн товчоо орчимд үүрэг гүйцэтгэх үедээ Kia Rhino маркийн Завхан аймгийн улсын дугаартай автомашиныг шалгахад 10 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг тус тус илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн.

Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээр аливаа хууль бус эд зүйл тээвэрлэж яваа сэжиг бүхий этгээдийн мэдээлэл байвал цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

ЭХ СУРВАЛЖ: ТЦА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button