Нийгмийн

Хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн 13 настай охин төрж, “Үжин” төвд очлоо

Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх “Үжин” төвд амьдарч буй 13 настай охин амаржиж бяцхан охинтой боллоо. Тэрбээр эмнэлгээс гараад буцаад “Үжин” төвөө зорьжээ.  Арван гуравхан настай ээжтэй нялх үрд одоо живх, хувцас хэрэглэл, тэрэг гээд шаардлагатай зүйлс олон бий. Иймд тус төв зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй хамтран нэгэн аяныг зарлаж байна.

Хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдийг асардаг “Үжин” төв үүнээс хойш хүүхдүүдийн хүүхдийг ч асрах болжээ.

Энэ тухай тус төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраа хэлэхдээ “”Үжин төв” үүд хаалгаа нээгээд 1 жил 1 сар болжээ. Жигшүүрт хэргийн хохирогч болсон 3-17 насны эрсдэл өндөртэй хүүхдийг урт хугацаагаар түр хамгаалан байрлуулж, нөхөн сэргээх урт хугацааны үйлчилгээнд хамруулан ажилласаар энэ хугацаанд 1 хүүхдэд 21 хоногоос 1 жилийн хугацаагаар давхардсан тоогоор 182 хүүхдэд 3187 хоногийн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн 2 газарт 3 өрөө 2 байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо хөвгүүдийн төвөө нээхээр ажиллаж байна. 

Энэ хугацаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарласан "Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд урт хугацаанд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх” зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад 2 удаа орж, шалгаран 94 сая төгрөгийн зардлыг авснаар энэхүү үйл ажиллагааг эрхлэхэд маш том дэмжлэг болсон.

Одоогоор нийтдээ манай төв зөвхөн хүүхдүүдийг түр хамгаалан байрлуулан нөхөн сэргээх үйлчилгээндээ 112,373,620 төгрөг зарцуулаад байгаа ба энэхүү зардалд /Байрны түрээс, гэрэл, цахилгаан, СӨХ, ус, дулаан, цалин, НДШ, шатахуун, унаа, тээвэр, засвар үйлчилгээ гээд бусад зардал/ ороогүй болно.

Одоо 16 хүүхэд үйлчилгээ авч байгаа ба өдөр болгон хувийнхаа приус 20 машиндаа хүүхдүүддээ чихэн шүүх эмнэлэг, цагдаа, сургууль, цэцэрлэг, СЭМҮТ, Эх нялхас, хувийн эмнэлэг, сургалт, дамжаа, дэлгүүр, хоршоо гээд явахгүй газар байхгүй. Энд ажилладаг хэдэн хүмүүст амрах зав ч байхгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Бид улсаас мөнгө нэхэж, энд тэндээс гуйлга гуйж суусангүй. Миний бие нэгэнт зориг гарган эхэлсэн ажлаа унагаачихгүйн тулд өөрийн нөөц болох хэдэн номоо үүрээд аймаг, сум тойрон сургалт хийж, өөрийн 4,6 настай бяцхан үрсээ, ар гэрээ хаян гэртээ ч амрах завгүй зүтгэж, арын албаны нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, халамжийн ажилтан, багш нар маань шөнө хугаслан зүтгэж байна. Энэ бүхний цаана бидний ар гэр, эр нөхрүүд, эгч дүү, найз нөхөд хүртэл хамаг байдгаа барин зүтгэж байна.

Саяхан "Үжин төв” -ийн охин маань нярайлан 3250 гр охинтой боллоо.  Гэтэл тулгамдсан олон асуудал ар араасаа хөвөрсөөр. Бяцхан охиноо хэнээр овоглох вэ, /хүчирхийлэл үйлдэгчээр үү?/ хүүхдийн тэтгэлгийг хэн төлөх вэ? гээд маш олон асуудал ундарсаар....

2019 оны 5-р сарын 8-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар дарга НББСШБ-ын хорооны хурал дээр холбогдох яаманд төрийн зарагдахгүй олон байрнаас байртай болгох, ҮЖИН ТӨВ гэх мэт бодит ажил хийж байгаа байгууллагууд аа дэмжиж ажиллах талаар чиглэл өгсөн боловч асуудал хариуцсан яам нь одоо болтол юу ч хийсэнгүй.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ.

2019 ОНЫ ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХААНА БАЙНА.

2019 оны 5-р сарын 21 нд Монгол улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх сайдын "БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН НӨХӨН СЭРГЭЭХ ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦНА” гэж хэлээд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусга гэж үүрэг чиглэл холбогдох яам, агентлагт өгсөн боловч хаана биелэлээ олсон бэ.

Тэмбүүтэй, өвчтэй, зан үйлд өөрчлөлт орсон, амиа хорлох оролдлого удаа дараа хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн энэ хэдэн хүүхдийн төлөө ажиллаж байгаа ийм төвүүдийг зарагдахгүй байгаа төрийн хямд түрээсийн байраар хангаж болохгүй гэж үү ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, ЕРӨНХИЙ САЙД АА??????

Түрээсийн мөнгө энд тэнд төлж, заримаас нь хөөгдөж явахдаа хэдэн хохирогч хүүхдийнхээ нүдийг харахаар унтах, амрах ч эрх бидэнд алга. Сайн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийнхээ цалинг нь цагтаа өгч чадахгүй зарим нь гомдож, цалин сайтай ажил хайн ажлаасаа гарч байна. 

Бяцхан үрсээ ийм хэргийн золиос болгохгүй байх арга зам байгаа ч ТӨР, ЗАРИМ НЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЬ ХИЙХ СЭТГЭЛГҮЙ, ЧАДАВХГҮЙ, АРЧААГҮЙ СЭТЭРТЭНГҮҮД ДҮҮРЭН байгаад ЖИРИЙН ИРГЭН, ЭХ ХҮНД хэлэх үг олдохгүй цээж бачимдан, бачуурч 2030 он гэхэд УЛС ОРОН МИНЬ ЯМАР ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН ЯМАР УЛС БОЛОХ БОЛ ГЭХЭЭС сэтгэл шимшрэх юм.

Ажил хийдэг сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүсээ дэмжихгүй, зүрх сэтгэлийг мохоон ажлаа орхиход хүргэдэг МОНГОЛ ТӨРИЙН алба яаж чадавхжина даа.

Юун шинэ жилийн баяр

Энэ баярт орох мөнгөөрөө ҮЖИНГИЙНХЭЭ ХЭДЭН ХҮҮХДЭД МАХ ГУРИЛ, НОГООГОО АВЪЯ ГЭЖ бодож сууна даа.

Гэтэл зарим яамд хамгийн үнэтэй газар шинэ жил зохион байгуулж, юу ч хийдэггүй нөхдийг шагнаж, яамныхаа ажилчдын хүүхдүүдэд хамаг үнэтэй брэндийн бэлэг бэлтгэхийн хараад ой гутах шиг.

За тэр ч яахав.

Найзууд аа

"Үжин төв”-ийн бодит байдлыг газар дээр нь ирж танилцан Зохиолч Б.Шүүдэрцэцэг  маань "Үжин төвийг машинтай болгоё” аяныг 10-р сарын 8 наас эхлэн зарлан ажиллаж байгаа ба та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна шүү баярлалаа. Хаан банк: 5653114645” гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-24 23:40

Энэ хүүхдийг нь устгаод рруулахгүй эсвнл нцэгт нь өгөх бсн юм 13хан настай охины хувьд хэзээч мартамгүй хар дурсамж муу ч сн ч ингээд эх хүн болхоор хүүхдээ эцэгтэй нь уулзуулах л бхда юугсн ч үг юм эхнэр нөхөр 2 шиг бузар хүчирхийлэгчид өг хүсээгүй хүчин бэлгийн гаж донты золиос болж төрснөө үргэлж санаг

Pujee
Pujee
2019-12-29 00:42
Reply to  Зочин

Bas bodog l sanal bna nohriin shuud alahgvi yu hiij bga ym be ter chih ahij hvn hvchirhiileel ywaj bga shvv de mongold vnen hetsvv bna amidrah amid ywsh gdg chin

Зочин
Зочин
2019-12-28 23:17
Reply to  Зочин

chi odoo yu soliorood bgn huubed ymar buruutain erguu ym be

Зочин
Зочин
2019-12-26 21:27
Reply to  Зочин

Yu gsen ug ve? Huuhded ymar buruu baigaan be? Ter muu adguust l harin haramshaar zovlong medruuleh heregtei shde

Зочин
Зочин
2019-12-27 12:46
Reply to  Зочин

Vneheer setgel uwduh yum daa hvvhedvvd yamar buruu bn aa. ?? ene mgld tur zasag huuli gej yum bnuu ?? Bayr bayr geed bdag tenegnvvd ajilaa h

Зочин
Зочин
2019-12-26 10:26
Reply to  Зочин

Xutsaadai erguu min chm shg yumnudiig l ustgald oruulx xergtei

Зочин
Зочин
2019-12-25 16:12
Reply to  Зочин

Yuged hutsad bgnbe chi odoo ter dunguj tursun huuhed ymr buruutai gj urgelj sanaj ywah ystoin? Cham shg iim humuus l huchirhiilegchid bgaamshte!!!

E
E
2019-12-25 14:18
Reply to  Зочин

Huts chi yu bichij bgaagaa ch oilgohgv bgaa da m#l chin

зочин
зочин
2019-12-25 14:09
Reply to  Зочин

тийм шдээ хичнээн сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн ч тэр аймшигтай зүйл насан туршид дагадаг, хүчирхийлэгтэй ойролцоо хүнтэй таарах, адилхан хувцастай хүнтэй таарах гээл мөч бүхэн сэтгэлийн шарх сэдэрдэг тэгэхээр тэр аймшигт зүйлийг байнга сануулах бүхэл бүтэн хүн байна гэхээр аймшигтай, гэвч хүүхдийн буруу юу байхав даа
Монгол орон минь хүүхдэд ээлтэй улс орон болоосой.

Зочин
Зочин
2019-12-25 13:03
Reply to  Зочин

Yuu gutsad bdin be chi odooo yamar arilsan dotortoi har archagvi amitan beee chi bol yaavch eevvl hvn bish bn iimrhvv hvmvvsig ustgald oruuldg bol saihnaa

Зочин
Зочин
2019-12-25 12:38
Reply to  Зочин

ямар тэнэг м�##� вэ чи яасан аймаар хатуу харгис сэтгэл вэ тэр нялх хүүхдэд ямар буруу бгаа гэж?

Зочин
Зочин
2019-12-25 11:42
Reply to  Зочин

yu bichij bgaagaa ooroo oilgodoggui yumuu, hun shig setgegdel bichij chadahgui bol duugui bai. Chamd ene 13 han nastai ohin gai boloogui l bh shuu

Зочин
Зочин
2019-12-25 11:04
Reply to  Зочин

ymar erguu yum bichdeg g###g ve. zolios blsno urgelj sanag jih shg cham shig iim setgelgeetei yumnudasl bljagan m#laaa

зочин
зочин
2019-12-25 00:02
Reply to  Зочин

Битгий тэнэгт

Зочин
Зочин
2019-12-24 23:55
Reply to  Зочин

Муу муухай юм ч их гарах болжээ яаана даа

oyuka
oyuka
2019-12-25 06:59

muuhai muuhai yum dald ih bii. eejuudee hania zuv songoh heregtei, huulia changatgah heregtei, buh etseg ehuud huuhdedee anhaarlaa sain tavi

Зочин
Зочин
2019-12-25 08:55

Бүх муу муухай юмны золиос хүүхэд болоод бхад төр засаг нь тоодоггүй цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны мөнгийг ч булааж иддэг ийм л улс орон

irgen
irgen
2019-12-25 12:12

yadahad yamar ch tom huuhed garaa ve.nyalh amitan zovj toroo doo Evii mini.Neen zolont eejii nemedej dee Sain humuust urchluulmeer yum.Huchirhiilech ni ahiad zaaah vii dee sain anhaarch hamgaalaarai tor zasag mini dee

z
z
2019-12-25 12:36

tiishd yaamduud bayrlaj.tansaglaal bdg ene.heden huuhduudee anhaarsai bilee ewii min gj

Ganaa
Ganaa
2019-12-25 12:58

Chamaig hunchinduulchii shuu neg gaj dontond mungu ugch bgad za yu

баяр
баяр
2019-12-25 13:36
Reply to  Ganaa

Эрүүгийн цагдаагийн газар ажлаа хийж энэ нөхрийг олж арга хэмжээ аваарай яадаг яадаг гэнэ вээ

Зочин
Зочин
2019-12-25 20:05

хохирогч дандаа ил байхын гэмт хэрэгтэнг шууд олны нүдэнд ил зарлах хэрэгтэй яагаад хайца�##�аад байдын нийгэмд гишгэх газаргүй болго яагаад хохирогч хохирогч дээрээ түмний нүдэнд ил явах ёстой гэж тэр жаахан хүүхэд нялхаараа ээж болно гэж юу гэсэн үгийн төрүүлэхгүй байж болдоггүймуу �########� ямар оронд амьдараад байнаа нийгэм бохир худ�##� хуурмаг дүүрэн монгол

Зочин
Зочин
2019-12-26 04:13

сэтгэлийг хямр�##� ямар ч биеийн өвчнөөс илүү хүнийг хямр�##�д оруулна шүү дээ. дөнгөж өсвөр нас нь эхлээд удаагүй ээж болно гэж юу гэсэн үг вэ???
тэр донтой �########�аг ил гаргах хэрэгтэй шдээ. тийм юмнуудыг за�####�г болговол таарна????????

zochin
zochin
2019-12-27 08:47

ene Ujin tow dotor xuuxed xuuxdee xuchirxiilj bxad medeegui bj odoo xoxirogch xuuxdiin ner barij bair saw xorongo mongo guixaa boloich

Zochin
Zochin
2019-12-27 15:00

Oilgohgvi yum udaa daraa hvchirhiilj bje l gene jiremsrleed udaad tomorson awah bolomjgvi geh shig yer boltol etseg eh bagsh yu hiij bsn

Zochin
Zochin
2019-12-27 15:02

Iim haihramjgvi bj bolohgvishde nyalh amitaniig uda dara bitgii hel gants udaadaal tsus noj hoh nyats geel bolno bizde teghed medeegvi bna g

Ujjja
Ujjja
2019-12-29 16:55

Ene comment bichij hereldeed bga humuus Ujind mashin avahad ni ydaj 10000 bolov handvilchih... tged durtaigaaraa hereldetsgee.

Холбоотой мэдээ

Back to top button