Өнөөдрөөс эхлэн өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа чиглэл харгалзахгүй зорчино
Нийслэлийн иргэд өнөөдрөөс эхлэн umoney картаар өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа чиглэл харгалзахгүй зорчино.
Харин бэлэн мөнгө болон банкны картаар төлбөрөө төлвөл дээрх тариф үйлчлэхгүйгээс гадна зорчих бүрд 1000 төгрөг төлөх юм байна. Мөн, нийслэлийн захын Багахангай, Налайх, Багануур дүүрэг болон "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу явах чиглэлд энэ тариф үйлчлэхгүй.
Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж энэ талаар мэдээлэхдээ, "Өмнө нь 30 минутын дотор автобус дамжин суух эрхтэй байсан бол шинэчилсэн системээр хугацаа харгалзахгүй, нэг чиглэлийн автобусанд дамжин сууж болно. Нийслэлд автобусны карт худалдаж авах, цэнэглэх боложтой 100 киоск машин байршуулсан байгаа. Хэрэв нийтийн тээврээр байнга зорчдоггүй иргэд карт авах шаардлагагүй гэвэл нэг удаагийн QR кодоор цэнэглэж, автобусанд уншуулж болох"-ыг онцлов.
Одоогоор, нийтийн тээврийн чиглэлийн 100 зогсоолд дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хаана, аль буудалд явж байгаа болон тухай буудалд хэзээ ирэх зэрэг мэдээллийг харах боломжтой лед самбар байршуулаад байна.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахмад настнууд үнэгүй зорчино гээд байсан уу???? хөдөөнөөс ирж байгаа ахмадууд яаж хамрагдах вэ?????