Нийгэм мэдээ

Ахмадуудад 17 төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгож нарийн мэргэжлийн 17 төрлийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд өчигдөр /2025.02.01/эхлүүлжээ. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 180 орчим ахмад настанг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулсан байна.

УНТЭ, ХӨСҮТ, Хоёрдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж үргэлжлүүлэн бүх дүүргүүдэд үзлэг, эмчилгээг хийх юм. 17 төрлийн үзлэг оношилгоонд:

  • дотоод шүүрэл булчирхайн үзлэг
  • мэдрэл судлалын үзлэг
  • мэдрэлийн мэс заслын үзлэг
  • сэтгэц судлалын үзлэг
  • уушиг, харшлын үзлэг
  • хэвлийн эхо үзлэг
  • ходоодны дуран
  • хоол боловсруулах замын үзлэг
  • хэрэх үе судлалын үзлэг
  • хэвлийн эхо
  • зүрх судасны үзлэг
  • зүрхний эхо үзлэг
  • зүрхний цахилгаан бичлэг
  • бөөрний үзлэг
  • бөөрний мэс заслын үзлэг
  • чих хамар хоолойн үзлэг
  • нүдний үзлэг
  • зүрхний эхо үзлэг
  • халдвар судлалын үзлэг
  • үений мэс заслын үзлэг
  • бүдүүн шулуун гэдэсний үзлэг
  • амны хөндийн үзлэг багтаж байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button