НИЙГЭМНийгэм мэдээ

"Зургаан хүн угаартаж амиа алдсаны дараа угаар мэдрэгч суулгасан"

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан.

Улмаар eguur.mn мэдээллийн сайт өнөөдөр /2024.02.07/ дээрх харамсалтай хэрэгтэй холбоотой зарим мэдээллийг хэргийн газраас шууд дамжуулсан. Ингэхдээ БГД-ийн 22 дугаар хороо болон угаарын улмаас амиа алдсан эмэгтэйн нагац ахаас зарим мэдээллийг тодруулсан юм. Энэ үеэр “Зургаан хүн угаартсан айлд угаар мэдрэгч байсан уу. Ажиллаж байсан уу” гэх асуултад эх сурвалжууд өөр өөр хариулт өгөв.

Тухайлбал,

БГД-ийн 22 дугаар хорооны нийгмийн ажилтан сэтгүүлчийн асуултад дараах байдлаар хариулав.

-Угаар мэдрэгч тухайн айлд байсан уу?

-Тэр айл дамжуулагчтай угаар мэдрэгчтэй байсан.

-Угаар мэдрэгч нь ажиллаж байгаа эсэхийг хаанаас шалгадаг вэ?

-Манайх дөрвөн удаа шалгасан. Гэхдээ угаар мэдрэгчийг Тавантолгой түлш ХХК-ийнхан өөрсдөө шалгадаг.

Харин угаараар амиа алдсан эмэгтэйтэй хамт амьдарч байсан нагац ах нь дараах мэдээллийг өгөв.  

-Танайд угаар мэдрэгч байсан уу. Харамсалтай хэрэг гарах үед ажиллаж байсан уу?

-Энэ талаар яривал бас бөөн юм болох байх. Угаар мэдрэгч сая хэрэг гарсны дараа ирж суурилуулсан” гэсэн юм.

Мөн өчигдөр /2024.02.06/ Цагдаагийн ерөнхий газраас дээрх хэргийн талаар мэдээлэл хийх үеэр сэтгүүлч угаар мэдрэгч байсан эсэх талаар асуухад, Цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн.

Эндээс дүгнэхэд зургаан хүн угаартаж амь насаа алдсан тухайн айлд угаар мэдрэгч байгаагүй эсвэл утаа мэдрэгч нь ажиллахаа больсон байсан гэдэг нь тодорхой болов.

Д.ЖАРГАЛМАА  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2025 16:35

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг нэн даруй сэргээ

Зочин
Зочин
2 сар 8, 2025 00:37

За одоо яахав дээ, хүн болгоныг буруутгах боломжгүй. Өөрснөө угаар мэдрэгчээ олж авах хэрэгтэй ш дээ. Тэр өдөр нь яг юу болсон юм бол доо.

Зочин
Зочин
2 сар 8, 2025 02:09

Кампучид Пол Пот, Иенг Сари гэж төрийн толгойлогч нар амынхаа 1/3-ийг хядаж бсан даа. Манай Хүүк, ОЭ хоёр монголын хүн амын хэдэн хуьий нь гусч өгөх юм болдоо ?!

уншигч
уншигч
2 сар 8, 2025 09:54

угаар мэдрэгчээ ажиллуулах угаар мэдрэгчийг олж авах т�##�аар өөрсдөө хариуцах ёстой ш дээ.Маш хүйтэн болж түлш их зарцуулах учир ха�##�га цонхоо хааж дулаан �##�д�##�тыг багасгах гэсэн учир угаарын хий хуримтлагдаж хордож үхсэн байна.

Зочин
Зочин
2 сар 8, 2025 12:53
Reply to  уншигч

Чи хэн бэ шинжээч юмуу хаха

Зочин
Зочин
2 сар 10, 2025 14:22

odoo bolioo ene sewig henc haritslag hvlehgvi baina

Холбоотой мэдээ

Back to top button