АНУ: Иран чин сэтгэлээсээ хэлэлцэх хүсэлгүй байсан
АНУ-аас НҮБ-д суудаг Элчин сайд Майк Уолз ням гарагт /2026.09.27/ хэлэхдээ Иран бүх зүйлийг урьдчилж авах хүсэлтэй байсан учир дайныг зогсоох саналыг нь АНУ хүлээн аваагүй гэжээ. Тэрбээр “CNN” агентлагийн “State of the Union” нэвтрүүлэгт оролцохдоо “Бүх зүйлийг урьдчилж өгвөл хэлэлцээ хийх амлалт өгнө гэж тэд хэлсэн. Ийм учир иранчууд чин сэтгэлээсээ хэлэлцэхээр ирж байгаа гэдэгт ерөнхийлөгч итгэхгүй байна” хэмээсэн юм.
Доналд Трамп бямба гарагт /2026.09.26/ мэдэгдэл хийхдээ Иранаас тавьсан энхийн тохиролцооны саналыг хүлээн авахгүй гэж мэдэгджээ. Дайны нөхцөл байдлаас иранчууд ихээхэн хохирол амсаж байгаа учраас Техран тохиролцоонд хүрэхийг хүсэж байна гэж тэр нэмж хэлсэн юм. Мөн Трамп АНУ дайнд ялж, Ормузын хоолойг бүрэн хянаж байгаа гэжээ. АНУ саналыг нь хүлээн авахгүй гэж мэдэгдсэний дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи өөрийн сошиал хуудас дээрээ “Бидний тавьсан нөхцөлүүд маш тодорхой. Ормузын хоолойг нээх тал дээр алхам хийх нь эдгээр нөхцөлөөс хамаарна. Зөвхөн хэлэлцээрийн замаар л энэ мухардлаас гарах боломжтой” гэж бичсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.