Монголоос 1500 жилийн өмнөх Бурхан багшийн хөшөөг оллоо

Монголын түүхэн дурсгалт газраас олдсон хүн чулуун хөшөөг 1500 жилийн настай Бурхан багшийн хөшөө болохыг археологичид тогтоожээ. Энэ олдвор нь Буддын шашин Монголд дэлгэрч байсан бодит нотолгоо болж байна. Өмнө нь Монголын тал нутагт иймэрхүү босоо дүрслэлтэй Буддагийн хөшөө илэрч байгаагүй аж.
Мөн 416-538 оны үед хамаарах дээрх дурсгалт газраас наран ургах зүгт харсан гэрэлт хөшөөний суурь бүхий яст мэлхийн дүрстэй чулуун суурь хөндөгдөөгүй байдлаар олдсон байна. Энэ нь шашны эхэн үеийн дэлгэрэлтийн хосгүй үнэт гэрч болох юм.
Иймд бид Ингэт толгойн дурсгалт газраас шинээр олдсон хэрэглэгдэхүүн болон малтлага судалгааны талаар ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Содномжамцаас тодрууллаа.
-Ингэт толгойн дурсгалт газрыг ямар бүрэлдэхүүнээс судалж байна. Хэзээнээс малтлага судалгаагаа эхлүүлсэн бэ?
-ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран Голомт банкны дэмжлэгтэйгээр “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг үе шаттайгаар хийж байна. Малтлага судалгааны ажил 2023 оны есдүгээр сараас эхэлсэн.
-Малтлага судалгааны явцад ямар шинэ хэрэглэгдэхүүнүүд олдов?
-Малтлагын үр дүнгээс товч байдлаар дурдвал, Ингэт толгойн орой дээр орших барилгын тууриас олон тооны археологийн олдвор илэрсэн. Зарим онцлог олдвороос дурдвал Бадамлянхуа цэцгийн дэлбээ болон үрийг дүрсэлсэн барилгын дээврийн чимэглэл болох нүүр ваар болон бусад чимэглэл, тахилын шавар сав, гэрэлт хөшөөний суурь болох мэлхий чулуу зэрэг олдсон.
-Ингэт толгойн олдворыг аль он цагийнх гэж үзэж байгаа вэ?
-Ингэт толгойн тахилын сүмээс олдсон органик гаралтай олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан байгалийн шинжлэх ухааны аргаар он цагийг нь тогтооход НТ-ын V-VI зуунд хамаарч байгаа. Энэ утгаараа Ингэт толгой дээр орших тахилын сүм нь одоогоос 1500 орчим жилийн өмнө баригдсан байгууламж болох нь урьдчилсан байдлаар мэдэгдэж байна. Ингэт толгойн дурсгал нь уулын орой дээр орших тахилын сүм, гэрэлт хөшөөний суурь болох мэлхий чулуу, уулын өвөрт орших бурхны дүрт хөшөө чулуу зэргээс бүрдэх цогцолбор дурсгал болох нь 2023-2024 оны хайгуул, малтлага судалгааны үр дүнгээс харагдаж байна.

-Ер нь энэ археологийн арвин түүхтэй Ингэт толгойн дурсгалын талаарх судалгааны ажил хэзээнээс эхлэлтэй вэ?
-Ингэт толгойн хүн чулуун хөшөөг 1953 онд нэрт эрдэмтэн О.Намнандорж гэдэг хүн анх судалгааны эргэлтэд оруулсан. Үүнээс хойш 1964 онд археологич Н.Сэр-Оджав, Д.Дорж нарын эрдэмтэд тухайн дурсгалт газрын хүн чулуун хөшөөг очиж судалсан байдаг. Хамгийн чухал судалгааны ажлыг дурдвал 1990 онд археологич, доктор Д.Баяр Ингэт толгойн дурсгалт газарт очиж хүн чулуун хөшөөний гар зургийг үйлдэж, толгойн орой дээр байгаа чулуун байгууламжийн талаар дэлгэрэнгүй тодорхойлолтыг хийж хээрийн судалгааны тайландаа тэмдэглэн үлдээсэн юм. Эдгээр судалгааны ажлууд нь өнөөдрийн бидний судалгааны гол эх сурвалжууд болж байна.
Археологийн судалгааны ажлын нэг онцлог нь хөрөнгө мөнгө, хүн хүч, цаг хугацаа ихээхэн шаарддаг тул тэр бүр сонирхсон газар бүртээ малтлага судалгааны ажил хийх боломж тааруу байдаг. Харин 2023 оноос “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Голомт банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд бидний судалгааны ажлыг бүрэн дэмжиж тус газарт анхны судалгааны ажил хийх боломжийг олгосон. Энэ ажил бол Монголын түүх болоод ирээдүй хойч үедээ үлдээж буй үнэлж баршгүй том хөрөнгө оруулалт гэж хэлж болно.
-Буддагын хөшөөний хувьд?
-Ингэт толгойн өвөрт орших хүн чулуун хөшөө нь хийц, дүрслэлийн хувьд Монгол нутгаас олдсон бусад хөшөөдөөс эрс ялгаатай. Бидний харьцуулсан судалгааны үр дүнгээс үзвэл хөшөөний биеийн ерөнхий төрх, үсний засал, баруун зүүн гарын байрлал, дээл хувцас зэргээрээ Бурхан багшийн дүртэй маш төстэй байна. Бурхдын аливаа дүрийг гадаад төрх байдлаас нь таних олон төрлийн арга байдаг. Энэ аргуудаас үзвэл Ингэт толгойн хөшөөний баруун гарыг тохой хэсгээр нугалж алгыг урагш харуулсан нь дээдийг өгөхийн мутарлаг, зүүн гар нь аюулгүйн өглөгийн мутарлаг гэж бэлгэдэж ирсэн түүхтэй. Мөн Бурхны дүрийг номт дээл өмссөн байдлаар харуулсан ба толгойн орой дээр үсийг овгор байдлаар дүрсэлсэн. Энэ бүх шинжээрээ хөрс зэргэлдээх бүс нутгууд дахь эртний Умард Вэй, Умард Чи улсын үеийн Бурхан багшийн хөрөг дүрүүдтэй ижил байгаа юм. Тиймээс Ингэт толгойн хүн чулуун хөшөөг НТ-ын V-VI зууны үед хамруулан үзэх бүрэн боломжтой.
-Хүн чулуун хөшөөний судалгаа Монголд Бурханы шашин 2000-аад жилийн өмнөөс хөгжсөн гэдэг нь батлагдах боломжтой юу?
Судлаачдын үзэж байгаагаар Монгол оронд бурхны шашин гурван удаа өөр өөр цаг хугацаанд дэлгэрсэн хэмээн түүхэнд гардаг. Хамгийн анхны дэлгэрэлт нь Хүннүгийн эзэнт гүрний үе болон түүний дараах төрт улсуудын үед, Хоёр дахь дэлгэрэлт нь Монголын Эзэнт гүрний үе буюу XIII-XIV зууны үед, Гуравдугаар үе буюу хожуу үеийн дэлгэрэлт нь XVI-XVII зууны үед явагдсан байдаг. Энэ талаар түүхэн зохиол, сурвалж бичгийн мэдээнд тодорхой тэмдэглэсэн зүйлс арвин байдаг.

-Ингэт толгойн дурсгал Бурханы шашны аль үеийн түүхэнд хамаарах вэ?
-Эндээс эрт үеийн дэлгэрэлтийг археологийн бодит хэрэглэгдэхүүнээр нотлон харуулах нь маш чухал байгаа юм. Энэ утгаараа бидний малтан судалж байгаа Ингэт толгойн дурсгалт газрын харьцангуй болон үнэмлэхгүй он цаг нийтийн тооллын V-VI зуунд хамаарч байгаа нь бурхны шашны түрүү үеийн дэлгэрэлтийг судлан шинжлэх ажилд маш чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүнүүд бий болж байгаа гэсэн үг. 2024 оны малтлагын явцад Ингэт толгойн дурсгалт газраас гэрэлт хөшөөний суурь болох мэлхий чулуу олдсон. Хэдийгээр бичээс бүхий гэрэлт хөшөө олдоогүй боловч тэнд бичээстэй хөшөө байсан гэдэг нь тодорхой болж байна. Цаашид үүнийг тодруулах судалгааны ажил төлөвлөгөөний дагуу хийгдэнэ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурхан багшийн хөшөө биш бна.
Хөөрхий түүхчид маань Гандангийн захи�##�гаар жиргэж амь амжиргаагаа з�##�гөх болжээ
Хэрүүлийн тийрэнгээ! Хүнд хэрэгтэй олонд ашигтай юм бичиж бай!!!
Олох ч юу байх вэ дээ. ил байсан юм байна. Харин 1500 жилийн өмнөх үеийнх байсныг тогтоолоо гэвэл өөр хэрэг !
Manaihan saihan toslood ugtsun vv
Бурхан багш гэж байхгүй,Зовлонгийн ихэд эсэргүүцэж чад�##� үл хүрснээс санаанаасаа зохиож хийд сүсэглэж мунхарч будилахдаа бурхан энэ тэр гэж солиорох сэтгэлийн солиорол
Бурхан багш гэж амьдрах ухааныг зааж сурга�##� айлддаг хүн байсныг үгүйсгэж болохгүй, харин ертөнцийг бүтээсэн гэх "God" гэдэг нь зохиомол үлгэр юм. Энэ үгийг сүүлийн хэдэн жилд христосын шашныхан "бурхан" гэж орчуулаад байх болжээ.
Миний сайхан эх орны хөрсөнд бүхий л цаг үеийн нууцууд хадг�##�агдаж байгаа.....
Бичигч бээр миний төрсөн нутаг даа." ИНГЭТ ТОЛГОЙ" уулын ( хадан дээр өглөө эртээ очиж) улсын ш�##�г�##�тандаа бэлдэж "ОНЦ" дүн авдаг байлаа.Eр нь миний нутгийн иргэд : Онцгой сийрэг ухаантай дайчин ажилсаг хүмүүс байсан даа.Одоо очоогүй олон жил болж дээ! Энэ харагдаж байгаа хүн чулуу сургуулийн хашаанд дотор байдаг байсан.Бид " ДАЛХ ВАНД"гэж нэрлэдэг байлаа! Сэлэнгэ мөрнийхөө хөвөөнд жараахай шиг сэлж өвөлд нь сахилгагүйтэж ( мөсөнд нь хэлээ на�##�дуулж) явсан хүүхэд нас минь харагдах чинь...Мөсөн дээр эсгий гут�##�даа ( коньки) гэгчийг модоор эргүүлээд тэшиж явсан цаг саяхан мэт.......Амьдр�##� сайхаан...Нутаг минут...
Хятадаар дүүрэн нэг иим чулуу бдаг биздээ сүр2 юм бичээд Будда бол биш бн
эрдэмтэй номтой хүний хөшөө л байх.
Бурханы хөшөө гэхэд хэцүү л юм байна.
Ум сайн болог.
Манай хэдэн мулгуЙ зочдыг өршөөж хайрла. Хятадаас бичиж буй хэрэг цэргүүдийг.
Энэ харагдаж байгаа чулуун хөшөө бол �##�ь дээр л ингэтэд байдаг байсан .
Бурхан багшийн хөшөө ч гэх шиг. Золбин гомо тэнүүлч байсан гар.
Хүн чулуун уулан дээрээ байсан байх. Соц нийгэмд нэг багш хүмүүс з�##�бирч мөргөөд байхаар нь трактороор чирж хаяж байсан гэж нутгийн хөгшид ярьдаг шүү
Uhsenii burhan budda zugeer gandangiihnii on tsagiig uragshluulah bodlogo.
Бурхан байдаг шүү бихарсан