Нийгэм мэдээ

"Сэлбэ дэд төв"-ийн эхний орон сууц барих тендерийг нийт ₮827 тэрбумаар зарлажээ

Сэлбэ дэд төв төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажил 80 гаруй хувьтай байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. 1683 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1663 айлын нөхөн олговрыг олгосон. Мөн 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан бөгөөд хөрсний ус зайлуулах зураг төслийг хийж, цахилгаан дамжуулах агаарын шугам буулгах, трасс шилжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа юм.

Чөлөөлсний дараа энд 10 мянган айлын 113 блок орон сууц баригдах учиртай.

Тэгвэл, Нийслэлээс одоо орон сууц барих барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаад байна. Эхний ээлжид 4362 айлын орон сууц барих хоёр багц тендерийг нэг сарын хугацаатай зарлажээ.

Төслийн хүрээнд мөн 47.5 метр.кв газарт авто зогсоол хийж, 152.6 метр.кв талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийднэ гэлээ.

Тендерийн нэгдүгээр багцын санхүүжих дүн 373.6 тэрбум, хоёрдугаар багцынх 453.4 тэрбум төгрөг байна. Нийт 827 тэрбум болж буй.

Ташрамд, Сэлбэ дэд төв төсөл Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайг хамрах юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button