УЛС ТӨР

Хаврын чуулганы хугацаанд хэлэлцүүлж, урагшлуулах мега төслүүд

Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Хаврын чуулганы хугацаанд Засгийн газрын зорилт болгож, урдаа тавиад буй 14 мега төслөөс өнөөдрийн байдлаар намрын чуулганаар ураны төсөл буюу Францын “Орано майнинг”-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.

  • Харин энэ удаагийн УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын гэрээг эцэслэх юм. Өнгөрсөн хоёрдугаар сард "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай" Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
  • Мөн Эрдэнэбүрэнгийн 90 Мегаваттын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр 2024 оны 11-р сарын 5-ны өдөр БНХАУ-ын Экспорт-Импорт банк болон Монгол Улсын Сангийн яам хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж,  энэ үеэр 253 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлсэн.
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Орхон-Онги, Хэрлэн-Тооно ус дамжуулах хоолойг барих төслийг мөн энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх тов бий. Улаан нуурыг сэргээж, говийн бүсийг усжуулах төсөл юм.
  • Тавантолгойн 450 Мегаваттын дулааны цахилгаан станцын төсөл буюу Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилт тавиад буй.

14 мега төслийн нийт өртөг нь 43 их наяд 220 тэрбум төгрөг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвийн төслийг танилцуулахаар хэлсэн үгэндээ энэ онд 14 мега төслийн 5-аас доошгүйг нь хөдөлгөнө хэмээн хэлсэн бөгөөд зарим мега төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн билээ.

Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл,

  • “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
  • Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  • Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
  • Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
  • Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
  • Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
  • Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
  • Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
  • Зэс боловсруулах цогцолборын төсөл
  • Гангийн цогцолборын төсөл
  • Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
  • Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
  • Үндэсний хиймэл дагуулын төсөл

Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулганаар мега төслүүдээс гадна 22 хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэх тов бий.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button