УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УИХ-ын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр /2025.03.17/ 10.00 цагт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ.
Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч тааллаараа оролцох хуультай. Харин Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагын дарга нар тус тус оролцох ажээ.
Нээлтийн дараа үргэлжлүүлэн УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ажлын хэсгүүд хуралдахаар товложээ.
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд,
Мөн ажлын хэсгийн хуралдаан болно.
- УИХ-ын даргын 2025 оны 66 дугаар захирамжаар байгуулагдсан: Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- УИХ-ын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан: Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан: “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.