УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ураны гэрээний төслийн явцын талаар намын бүлгүүдэд танилцуулж байна

Засгийн газрын өнөөдрийн /2024.12.25/ хуралдаанаар Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар хэлэлцсэн.

Улмаар хэлэлцээрийн явцын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан. Энэ үеэрээ товчхондоо "Орано" групптэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хүрээнд Засгийн газар давуу эрхийн 10 хувь эзэмшсэнээр ямар ч хариуцлага хүлээхгүй, ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй. Хөрөнгө оруулагч тал 500 сая ам.долларыг эхний санхүүжилт болгож гаргах ашигтай гэрээг тооцоо судалгаатай байгуулж байгаагаа тайлбарласан.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2024.12.25/ хуралдаанаар Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар үргэлжлүүлэн УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж байна.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button