НИЙГЭМНийгэм мэдээ

"Гал унтраахаар бүх хүчээ дайчилсан, түрээслэгчдийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байна"

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-15-ийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарсан.

Тус төвд 260 гаруй иргэд түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлж байжээ. Аймгийн зарим иргэд болон гал гарсан худалдааны төвийн түрээслэгчид гал унтраах үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаад байгаа аж.

Ийнхүү бид гал унтраах үйл ажиллагаатай холбоотойгоор холбогдох газруудаас тодрууллаа.

Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, “Энэ талаар бид мэдээлэл өгөх боломжгүй. Онцгой байдлын албанаас асууж тодруулах нь зүйтэй. Мөн тус хэрэг нь яг одоо шалгалт болон хохирогчидтой уулзах ажил дээрээ явж байгаа. Тийм учраас урьдчилсан дүгнэлт хэлэх боломжгүй” гэлээ.

Үүний дараа тус аймгийн Онцгой байдлын албатай холбогдож, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийг асуулаа, “Манай аймгийн хувьд гал түймэр унтраах автомашин, техникийн тусгай тоноглол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүрэн хангагдсан. Тухайн галыг гарсан даруйд дуудлага мэдээлэл авч шуурхай ажиллаж унтрааж чадсан. Нэмэлтээр цагдаагийн байгууллага, “Хөвсгөл ус” ус сувгийн газар, Байгаль орчны газрын алба хаагчид  дэмжлэг үзүүлэн ажилласан. Долоон тонны багтаамжтай усны саваар гурван удаа ус соруулсан. Тэр хооронд ажиллагааны багахан хугацаа мэдээж орно. Тэр үед гал унтраах ажиллагааг зогсоохгүйн тулд байж болох бүх арга хэмжээг авсаар байсан. Энийг иргэд техник хэрэгсэл тааруу гэж бодсон байж болох. Гэхдээ хангалттай техник хэрэгсэл байсан” гэж хэллээ.

Нэмэлтээр албаны бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, гал гарсан өдөр оройн 20:00 цагт цахилгааны масс гарсан гэх шалтгаанаар тус худалдааны төвийг хаалгасан. Гал гарч байна гэсэн дуудлагыг /2025.04.14/ 21:36 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Цахилгааны массыг засаж янзлуулахгүйгээр хугацаа алдаж гал гарах шалтгаан боллоо хэмээн бодож байгаагаа илэрхийллээ.


Мөн тус аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар "Шинэ Мөрөн" худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллах тухайгаа олон нийтэд мэдээлэв.

Одоогийн байдлаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Т.ӨЛЗИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Галч
Галч
4 сар 15, 2025 14:39

Бүх хүн хүчээрээ ажилласан шүү, шун�##�ын дэв бузрууд өөрсдөө улаан г�##� руу ороод бараагаа авах нь яасан юм, онцгой, цагдаагийнхан ч хүн шүү, г�##� руу орж бараа авч өг гэж байх шиг. Ядарсан ард иргэдээ шулж мөлжсөн нүгэлтний нүдээрээ гарч бна

Зочин
Зочин
4 сар 15, 2025 14:42

ИЖИЛДЭН ДАССАН ЗАХЫГ НЬ ЦАХИЛГААНЫ МАСС ГАРСАН ГЭЭД ХААЖЭЭ ИХ Л УДАЛГҮЙ УТАА САВСЖЭЭ ШАТЖЭЭ ХАЙЛУУЛЖЭЭ ХОХИРООЖЭЭ. МӨРӨН ХОТЫН ХАНГАЛТ ҮЙЛЧИЛГЭЭГ ИЙНХҮҮ СӨНӨӨЛӨӨ ХАЙРАН ЗАХ МИНУ БАРАА БАС БАЙНА ОДОО ЛАНГУУЧИНГУУД АЙМААР ИХ МӨНГӨ НЭХНЭЭ ЯАНАА ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨӨ БАС БЭЛЭН МӨНГӨӨ ЗАХ ДОТРОО ХАДГАЛСАН БАЙЖ ТААРАА АЛТЖИН БӨМБӨГӨР ШАТАХАД ИХЭНХ ХҮМҮҮС ЛАНГУУН ДООРОО МӨНГӨӨ ХУУЧИН БАНДААЖИНДАА БООГООД ХАДГАЛСАН БАЙСАН.

Зочин
Зочин
4 сар 15, 2025 16:34

Өнөө л цагаан хөөсөн сендвич! Ийм сендвич найдваргүй дээ!

Холбоотой мэдээ

Back to top button