Нийгэм мэдээ

НИТХ: Туулын хурдны замын төслийн талаар хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна. Тус хуралдаанд 45 төлөөлөгчөөс 26 нь оролцож байна.

Улаанбаатар хотын ууган дөрвөн дүүрэг байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байгааг НИТХ-ын дарга А. Баяр онцлон, мэндчилгээ дэвшүүллээ.

Хуралдаанаар,

  1. 20 минутын хот, үзэл баримтлалын тухай төслийн талаар
  2. Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшний төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай
  3. Туулын хурдны зам төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай
  4. Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
  5. Улаанбаатар кабель кар орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай
  6. Барилга байгууламжийг нийслэлийн өмчид батлах тухай
  7. Барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх тухай
  8. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай хэлэлцэнэ. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button