УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гурван жилийн өмнөх ЗГ-ын шийдвэрээс болж авто бааз нь мөнгө олох гэж зүдэв

"Засгийн газрын авто бааз" УТҮГ уг нь 90 жилийн түүхтэй. Тус байгууллагыг төрийн албан тушаалтнуудад автомашинаар үйлчилдэг төрийн байгууллага гэх бүдүүн тойм ойлголттой байв. Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлэх маркетинг видео цацагдсан нь анхаарал татаад байна.

Засгийн газрын автобааз яагаад таксинд явахдаа тулав гэдгийн учир начрыг эрж үзлээ.

Тус байгууллага 164 авто тээврийн хэрэгсэл, 210 ажилтан, албан хаагчтай, жилд улсын төсвөөс 3-аас 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулж иржээ.

Гэхдээ гурван жилийн өмнө буюу 2022.11.02-нд Засгийн газрын хуралдаанаар, 100 автомашин, 105 ажилтан, албан хаагчтай, аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагааг явуулдаг, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгох тогтоол гаргасан байна.

Энэхүү шийдвэрийг тухайн үеийн ЗГХЭГ-ын даргын хувиар Д.Амарбаясгалан гарч ирж танилцуулж байсныг /линк/ сануулъя. Тэрбээр, "Авто бааз цаашид төсвөөс санхүүжихгүй. Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн албан тушаалтнуудад дуудлагаар такси үйлчилгээ үзүүлнэ" хэмээж байжээ.

Тэгэхээр гурван жилийн өмнөх эл шийдвэрээс өнөөдрийн таксинд явах бизнес санаа нь улбаатай болж таарч байна.

Нэг анзаарах өнцөг бий. Тэр нь "Төрийн албан тушаалтнуудад дуудлагаар такси үйлчилгээ үзүүл" гэсэн чиглэл нь биелэгдэхгүй байсан болохоор иргэдэд үйлчлэх зорилго руу оров уу гэдэг асуулт. Товчхондоо, том том бандгар жийптэй төрийн дарга нар түрээслэхгүй, үйлчлүүлэхгүй байсан тул орлогоо хаанаас олох тухай асуудал тулгарчээ гээд дүгнэчихэд буруудахгүй байх.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНИЙГ ТАРААГААД ГАЗРЫГ НЬ ЧОЙЖИЛСҮРЭНД БИ ЗАРМААР БАЙНА ЭНЭ БОЛ ШАЛ ХЭРЭГГҮЙ ГАЗАР ШҮҮ ТАРААЧИХӨ АНДУУДАА СӨНӨӨЕ

Холбоотой мэдээ

Back to top button