Найман байршилд зам засварын ажил хийгдэж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
Нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 нь он дамжин хэрэгжих аж. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх учраас замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. 25 дугаар эмийн сангаас “Гранд плаза” дэлгүүрийн уулзвар хүртэлх байршилд зам засварын ажлын явцад гардаг чийгийг гадагшлуулахын тулд 48 цаг хүлээх шаардлага үүссэн талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр онцоллоо.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчилнэ. Энэ онд хийх зам засвар ажлууд нь Улаанбаатар хотын төв магистрал замууд учир бүрэн хаахгүй. Харин 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, өглөө 07:00 цагт хөдөлгөөний бүрэн нээх зохицуулалт хийн ажиллаж байгаа аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.