НИЙГЭМНийгэм мэдээ

Андууд орчмын зам засварын ажил ахин долоо хоног үргэлжилнэ

Улаанбаатар хотод найман байршилд зам засварын ажил үргэлжилж буй. Тус ажлын хүрээнд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайвангийн өргөн чөлөө буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийж байгаа. Уг авто замын бичлэг цахим орчинд нийтлэгдэж иргэд шүүмжлэлтэй хандаад буй. Үүний талаар холбогдох газраас тодруулахад,

-“Энэ хэсгийн зам засварын ажил дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 04-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурийг солих ажлаар үргэлжилнэ. Цемент бэхжилтийн хугацаа нь болсон үед дараа дараагийн ажил явагддаг. Тухайн зам засварын ажил тогтоогдсон цаг хугацаатай. Түүний дагуу боломж, бололцоогоороо ажиллаж байгаа. Зам 22:00 цагт хаана гэж заасан боловч бодит байдал дээрээ 00:00 цагаас ажил эхэлдэг. Зургаан цагийн хугацаанд аль болох ажлаа гүйцэтгэл сайтай хийхийг хичээж байна. Иргэдийн зүгээс хүлээцтэй хандаасай гэж хүсэж байна” гэсэн тайлбарыг өглөө.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button