Нийгэм мэдээ

Сумдад гал унтраах машин актлагдаж эсвэл бэлгэнд ирэхийг хүлээсээр...

Өчигдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн болон Цагааннуур суманд иргэд санамсар болгоомжгүйгээр гал алдсанаас болж хээрийн түймэр гарч, улмаар салхины эрчээс болж ой мод руугаа орсон хүндхэн нөхцөл байдал үүсэв.

Улсын хэмжээнд гал унтраах анги, нэгжтэй 30 сум л бий

Сэлэнгэ аймгийн төвөөс гал унтраах машин техник, хувцас хэрэгсэл, багаж сэлт ирэхээс нааш иргэд нүцгэн гараараа галыг балбаж унтраах гэж хэрэндээ хичээжээ.

Аймгийн төвөөс гал унтраах машин ирэх хүртэл гал улам газар авч, галын машин ирээд ч иргэдийн оролцоогүй бол хүчрэхгүйд хүрсэн байна. Ийм үйл явдал ерөөсөө шинэ тутам биш буюу хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Жаргалант суманд айлын байшин шатаж нэг айлын гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан явдал болоход галыг унтраахаар өөр аймгаас буюу Сэлэнгийн Баянголоос галын машин очиж унтраасан байна.

60 км-ийн цаанаас, өөр аймгаас галын машин ирж түймэр унтраасан бөгөөд Жаргалант суманд байдаг галын машин нь сүүлийн 5 жилийн турш огт асаагүй, ассан ч ажиллуулах анги нэгтгэл байхгүй нөхцөлтэй байжээ.

Монгол Улсын 21 аймаг, 330 сумын 59 хувьд нь, нийслэлийн 9 дүүргийн 55 хувьд нь гал унтраах автомашины хангалттай. Улсын хэмжээнд гал унтраах анги, нэгжтэй 30 сум бий талаар ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян жилийн өмнөхөн чуулганы танхимд хэлээд сууж байв. Өнөөдөр энэ тоо нэмэгдсэн эсэх нээлттэй мэдээлэл алга.

Гал унтраах автомашины олон зээл авсан нь юу болов

Өнгөрсөн онд уг нь “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон баталсан.

Энэ хүрээнд Францаас 20 жилийн хугацаатай жилийн 0.282 хувийн хүүтэй 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авах асуудал хөндөгдсөн. Ингэхдээ хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай, хөөсөөр гал унтраах 32 болон 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 ширхэг тусгай зориулалтын автомашин нийлүүлэхээр болж, уг санхүүгийн хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар соёрхон баталсан.

2021 онд мөн л Францын Засгийн газрын санхүүжилтээр 21 гал унтраах автомашин авсан бөгөөд үүний өмнөхөн 2020 онд Беларусийн Засгийн газраас зээлээр гал унтраах 40 автомашин авсан.

Авсан зээл, тусламжуудаа харвал нийслэлд ч элбэг хүрэлцэхээр тоо юм шиг авч бодит байдал дээр нийслэл, орон нутагт аль алинд нь гал унтраах автомашин болоод гал унтраах хангамж хангалттай биш хэвээр.

Гадны улс орнуудаас гал унтраах хуучин автомашин хандиваар авсаар

Өндөр хөгжилтэй орнууд гал унтраах машинаа шинэчлэхдээ хуучныгаа улс орнуудад хандив хэлбэрээр тараадаг бөгөөд БНСУ гэхэд л 127 гал унтраах автомашиныг Перу, Шри Ланк зэрэг хэд хэдэн улсад тараасны нэг нь манай улсад 10 хуучин автомашинаа хандивлаж байсан юм.

Мөн Япон улс "Өвсний үндэс" хөтөлбөрийнхөө хүрээнд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Дундговь аймгийн Хулд, Завхан аймгийн Отгон, Ховд аймгийн Үенч, Мянгад суманд өмнө нь Япондоо ашиглагдаж байсан гал түймэр унтраах автомашин нийлүүлсэн. Энэ мэтчилэн гаднаас хандиваар эсвэл өөр улсаас актлагдаж ирсэн машин сумдад бэлгэнд ирэхээс нааш галын машингүй тул түймрийн аюул эрсдлээс ядаж л хүний амь насыг авран хамгаалах боломж тун бага болчихож байгаа хэрэг.

Хүн угаартах, амь насанд учрах аюул эрсдлийн хугацаа 3-5 минутын дотор үүсдэг бол галын дуудлага өгснөөс хойш галын машин 5 минутын дотор ирэх шаардлагатай гэсэн олон улсын стандарт шаардлагууд бий.

Гэтэл өнөөдөр Монголд гал түймэр гарахад хамгийн ойрхондоо л 60 км зайнаас галын машин ирэхийг хүлээнэ гэдэг байж болох зүйл эсэхийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Шадар сайд С.Амарсайхан нараас асууя.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 29, 2025 08:17

Машины мөнгийг архи, �########�, муушгинд өгсөн.

Зочин
Зочин
4 сар 29, 2025 10:41

Сум бүрт га л команд ажиллуулах боломжгүй байх. Ашиглах тоо нь бага хэр нь зарда л нь өндөр гарна. Тиймээс бодвол бусад оронд тосгонд сайн дурын га л команд гэдэг нь үүсээд олон жил болсон түүхтэй байх. Тосгоны хүмүүс сайн дураар үнэгүй ажилладаг. Тоног хэрэгслээ яаж бүрдүүлдэг мэдэхгүй. Хөдөө газар бол сайн дурын л га л унтраах а лбатай байдаг.

Зочин
Зочин
4 сар 29, 2025 10:46

Бодит байда л тийм. 60 км байтугай үүнээс олон км-ийн цаанаас ирж га л унтраадаг. Тиймээс хүмүүс өөрсдөө маш сайн болгоомжтой байх хэрэгтэй ! Га л бол хэдхэн минутын дотор бүх юм шийдэх тул болгоомжтой анхаара лтай, хариуцлагатай байх хэрэгтэй. Ялангуяа хөдөө амьдардаг эсвэл хөдөөгүүр явж буй бол аюул, хомсдол 2-оо байнга тооцоолж бэлдэж байх хэрэгтэй. Ядаж олигтой усны нөөцтэй яв гэхээр хаа сайгүй дэлгүүр гээд бэлдэхгүй л явдаг хүмүүс. Асууд�##�д орвол яах вэ ядаж 3 хоног уух ус идэх юмтайгаа яв гэхээр ойлгодоггүй хүмүүс.

Last edited 15 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
4 сар 29, 2025 10:53

Цэцэрлэгийн дарга ажлын өдөр цэцэрлэг хаасан том буруутай хүн дээ. засаг дарга нь ажлаа хууль зөрчиж хаагаад цэвэрлэ гэж хэлээгүй байх. Хувьдаа цэцэрлэгийн даргыг эрүүгээр хүн амины хэргээр шүүдэггүй юм гэхэд ажлаас нь бол х а лах шаардлагатай. Хуулийн дагуу ажлын өдөр цэцэрлэг хаах ёсгүй байсан. Онцгой байда л зарлаагүй байсан. Төрийн а лбан хаагч нь хуулийн хүрээнд ажиллана гээд заачихсан. Амра лтын өдөр биш бол амрах ёсгүй байсан. Түрүүчийн 3 хүүхэд бас нэг цэцэрлэгийн даргаас болж нас барсан байхад яасан хаширдаггүй хүмүүс вэ ? 3, 3-аар нь хүүхдүүд а лаад байдаг. Мөн одоо төрийн а лбан хаагчдаас а л баар хандив цуглуулах буруу! Сайн дурын үндсэн дээр цуглуулдаг болохоос автоматаар хүний мөнгө дээрэмдэхгүй ! одоо бүр амар хүүхдүүдээ гэртээ цоожилсон хүмүүст бусад хүмүүсийн та лхны мөнгийг дээрэмдэж байр авч өгнө гэх буруу !

Last edited 15 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
4 сар 29, 2025 12:21

Наадах чинь ОБЕГ-ын даргаас асуух асуулт биш байна. Улс орныхоо нөхцөл байдлаас асуу. Сум болгонд г�##�ын анги байлгав�##� хэчнээн их зард�##� гаргах вэ хэр хэмжээнд ашиглах вэ гэж тооцоод үз. Сэтгүүлч юм бол жаахан судлаад үз. Аан бас тэр онгоцоор г�##� унтраахын тухайд онгоцоо хүртэл үйлдвэрлэдэг улс нь жилийн жилд ой, хээрийн түймрээ онгоцоороо унтраачихаж чадахгүй өчнөөн хоног шатаагаад байдаг юм бол. Бас судлаад үзээдхээч.

Холбоотой мэдээ

Back to top button