Төр "Хармагтай" ордыг стратегийн ордод авч, АМНАТ тогтоох эрх нь нээлттэй

Дэлхий дээр алдартай Индонезийн Грасбергийн уурхайтай жишигддэг Хармагтай орд өрөмдлөгийн хугацаандаа нөөц нь нэмэгдсээр ирсэн. 2018 онд “Занаду майнз” уг төслийн хайгуул, өрөмдлөгийн явцад 12 дээжээс алтны илэрц тогтоосноо зарлаж байсан юм. Тухайлбал, талбайн 630 метрийн гүний тонн хүдрээс 0.49 гр алт, 0.34 хувийн агууламжтай зэс, зарим хэсэгт 2.5 метрийн гүнд тонн хүдрээс 0.46 гр алтны илэрц тогтоогдсон.
Өнөөдрийн байдлаар Хармагтай орд дээр "Занаду майнз" компани Хятадын "Зижинь" групптэй хамтран хувь эзэмших дундын компани байгуулсан. "Зижинь" групп хамтралын хувиа нэмэгдүүлэх буюу хяналтын багцыг нь худалдаж авах санал тавьж, дундын хамтралын 25 хувиа худалдах опцион эрхээс дээр санал гэж үзэж хэлцлийн давуу эрх олгосон.
Гэвч "Зижинь" группээс давчуу хугацаанд шийдвэр гаргах боломжгүй буюу давуу эрх нь дууссанаар "Занаду майнз"-ын зүгээс Хармагтайн цаашдын ирээдүйг шийдвэрлэх сонголтууд нээлттэй үлдэж байгааг мэдэгдсэн юм.
Товчхондоо, Занаду Зижинь хоёр урьдчилсан ТЭЗҮ гарсны дараа хамтарсан "Хүйтэн металлс" компанийнхаа гэрээний хүрээнд Зижиньд өөрсдийн эзэмшлийн 50 хувиа 50 сая ам.доллароор зарах санал тавьсан. Өөр нэг сонголт буюу 25 хувиа зарж, хөгжүүлэлтийн зардлыг Зижинь өөрсдөө хариуцуулах байв. Харин уг саналаас Зижинь хяналтын багц дээр орж ирэх санал тавьсан ч Занаду 5-р сар хүртэл хойшлуулсан юм. Ийн одоогоор Зижинь группээс илүү санал орж ирээгүй тохиолдолд Зижиньд зөвхөн 25 хувиа худалдах эсэх асуудал хөвөрнө.

2020 онд Хармагтай ордын “Овоот хяр” талбайн 53.1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэж байсан бөгөөд цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг уг ордын нөөцийг эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулна хэмээн тухайн үеийн Засгийн газрын 212-р тогтоол гаргасан ч энэ тогтоол хэрэгжээгүй. Ердөө нэг хайгуулын талбайн нөөцийг ийн улсын нөөц, эрдэнэсийн санд бүртгүүлснийг Хармагтайн ордыг бүхэлд нь төрд авсан мэт ойлголт явсан.
Хармагтайн асуудал ид хөвөрч байсан 2017 онд төр Цагаан суваргын орд дээр ч 34 хувиараа орно гэж яригдаад санхүүжилтийн мөнгөгүйн улмаас больчихсон бөгөөд Хармагтай ч мөн УИХ-аар хэлэлцэгдэлгүй орхигдсон.
Ийн олон жил намжмал байдалтай явсан тус орд дээр “Занаду майнз” Хятадын компанитай хэлцэл хийх асуудал сөхөгдөж, Монголын талаас оролцоогоо тодорхойлох асуудлыг цухалзуулсанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Хармагтай ордыг стратегийн ордод авах боломжтой талаар хэллээ.
Ингэхдээ Стратегийн орд гэдэг тодорхойлолтод багтаахын тулд ДНБ-ий 5 хувиас доошгүй хэмжээний гэдэг босгоос харвал ойролцоогоор 1.1 тэрбум ам.долларын эдийн засгийн үр өгөөжтэй байх шаардлагатай аж. Засгийн газрын түвшинд энэ босгод Хармагтай ордын эдийн засгийн үр өгөөж хүрч байна уу гэдгийг Сангийн яам болон олон талт байдлаар хамтарч ажиллаж, ойлголтуудаа нэгтгэх, цаашид хэлэлцэх боломжтой гэдгээ илэрхийлэв.
Хармагтайн хувьд зэсийн нөөц илүү өндөр учраас төр энд АМНАТ-өөр орох боломжтой бөгөөд манай талаас үндсэн “Занаду майнз” компанитай хэлэлцэх байдлаар яриа хэлцлийн асуудал ар араасаа хөндөгдөх юм. Өнөөдрийн байдлаар манай улсын зэсийн орд дээр 20 орчим хувийн АМНАТ-тэй гэдгийг ч сайд нь онцоллоо.
Юутай ч Засгийн газар уг асуудлыг анхааралдаа авна гэв.
Стратегийн ордуудыг сөхөж ярьж байгаа энэ үед, Засгийн газар "Хармагтай"-г стратегийн ордод авах, Монголын талаас хэлцэл хийж ямар байдлаар төр 34 хувь дээрээ орох вэ гэдэг нь олон нийтийн дунд хүлээлт үүсгэж байна.
Т.БАТСҮРЭН
Дээрх мэдээлэлтэй холбоотой редакцийн өмнөх агуулгыг хавсаргаж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай засгийн газар юу ч хийгээд нэмэргүй Xanadu Zijin 2 шийдэх юм биш үү
Болиулах хэрэгтэй бүх зөвшөөрлийг нь
Манайхан л оролцоогоо дугарахгүй байсан юм биш үү дээ
Занаду яагаад Хятдад 50% өгчийн болоо
Тийм дураараа Zijin лицензийн эрхээсээ шилжүүлж л байдаг
Манайхан мэдлэг дутмаг байгаам биш үү дээ
Занаду �######�2
харамс�##�тай юм да нээрээ үнхээр гоё амьдарч болох боломж бүрэн байгаа гэхээр
Монголын төр засаг ийм арчаагүй байхдаа яахав дээ
нөгөө 30н гэр бүл эзэмшиж байгаа ордуудыг хүртэл төр авах хэрэгтэй
монгол т�##�аас эзэмших ёстой шүү заав�##�
манайхан нэгдэж чаддагүйгийн хар гай байхгүй юу хоорондоо хэрэлдсээр байт�##� хамаг юмыг нь ухлаа
Хармагтайн ордоо монгол т�##�аас эзэмших хэрэгтэй
Алтны дээр суусан гуйлгачин гэдэг шиг л одоо гадаадууд нь ирсэнээ бараг өөрсдийн юм шиг захиран зарцуулах гэж байхад төр гж
Xanadu mine haisan l yum bgaz mongoliin umch heveeree shuu ene huuli ntr ee shinchilildee OT ntr odoo ungursiin bgaz ahij iim teneg yum bitgii hiildee
Энэ гадаадуудаас манга аваагүй л юм бол төр авах ёстой яачиж бодсон шууд монголын оролцоогүй зарж үрнэ гэж юу байдаг юм
Төр нь юм аа мэдэх хэрэгтэй зүгээр гадаадууд бүрэн эзэн суугаад хоороондоо худ�##�да�##�на гэдэг байж болохгүй
hoorondoo taltsaad jalga dovooro hereldee l bai teneguudee
manaid butej baigaa yum yer ni negch algaa neeree
zasag tur ni zasag tur shig baij chadahgui bolhoor gadaaduud ingej l huvaaj idne shuudee
hervee uur oron baisan bol irged ni jagsaad negdeed bugd eserguutsej baiga mongolchuud yamar tegej chaddag bish
манай т�##�аас одоо хүртэл хувь нтр байхгүй энэ яаг хэний т�##�д ажлаад байгаа хууль вэ
жинхэн �##�тан дээр суусан гуйлгачин гэдэг нь юм бишүү
ингэж доромжилж байхад л ярьж байна гээд байх юм би танай гэрт очоод үнэт эдлэлийг чинь олж өгсөнийхөө хариуд шууд өөр хүнд зарцан байв�##� ямар вэ та нарт хэлэхгүйгээр
энэ асууд�##� ингээд зүгээр өнгөрвөл бусад зөндөө олон гадаад компани ингэж даварах болно өө ингэж болдог юм гэсэн шиг л
манай т�##�аас нэг шийдвэрт хурадан хүрсэн нь дээр шүү даврааж болохгүй