Улаанбаатар марафоны энгэрийн дугаар олгох цэгийн байршил өөрчлөгдөж, бүртгэл өнөөдөр дуусна

“Улаанбаатар марафон 2025"-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүсийн энгэрийн дугаар авах цэгүүдийн нэг болох Сүхбаатарын талбайд байрлаж байсан цэг энэ сарын 20-ний өдрөөс эхлэн Соёлын төв өргөөний хойд талын Захиргааны хаалгаар ороод зүүн гар талын тасалбар олгох хэсэгт 1.5 км, 5 км, 10 кмт бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгохоор болжээ. Энгэрийн дугаар олгох цэг 11:00-19:00 цагийн хооронд ажиллана.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Уралдаанд өнөөдрийн байдлаар 17.744 оролцогч бүртгүүлээд байна. Үүнээс хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд 2951 оролцогч бүртгүүлжээ. Тэгвэл эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т хамгийн олон буюу 10 мянга гаруй, 10 км-ийн зайд 2369 оролцогч бүртгүүлсэн байна.
“Улаанбаатар марафон-2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.
- Спортын төв ордны (1 давхарт)
- Соёлын төв өргөөний хойд тал (Захиргааны хаалгаар ороод зүүн гар талын тасалбар олгох хэсэг)
- Нийслэлийн Хангарди ордон (ХУД)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.