НИЙГЭМ

Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Давост уулзах уу

Швейцар улсын Давос хотноо зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд эх орноосоо мордсон. Нэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд болох уг чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, байгал экологийн төлөө дуу хоолойгоо өргөгч Грета Тунберг тэргүүтэй "дэлхийн дүр”-үүд оролцоно гэсэн мэдээлэл буй.

Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч мөн Давосын чуулганы салбар хуралдаанд оролцохоор Швейцарт яваа гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий юм. Тэрбээр үүний өмнө тус чуулганд оролцож байсан бөгөөд чуулганыг зохион байгуулагч Клаус Швабтай ойр, түүнийг эх орондоо урьж авчирч байсан удаатай. Ийм ч учраас Ц.Элбэгдорж Давос хотноо очиж Ерөнхийлөгч Х.Баттулгатай таарах, уулзах магадлалыг үгүйсгэх аргагүй юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
davos
davos
2020-01-21 10:34

HUZUUGUI NOVCHIIN BUGS TOLGOIG HURTS SHIG SHUUDAIND HIIGUUD MONGOL RUU KARGODCHIH NAADAH CHIH HULHIDAHIIG BODNO CHUU CHI UURUU SAIN MEDNEE

Холбоотой мэдээ

Back to top button