НИЙГЭМ

“Аавуудын групп” хандив цуглуулж, эмзэг бүлгийн гишүүдээ орон сууцтай болгоно

Олон нийтийн сүлжээнд нэгдэн нийлсэн сонирхлын бүлгүүдээс нийгэмд тустай элдэв санаачилга гарч, бодит амьдралд биеллээ олсон нь цөөнгүй. Тухайлбал, бүсгүйчүүдийн сайн мэдэх “Сайхан бүсгүй” группээс нэгэн залуу гэр бүлд “Содон хорооллын” нэг өрөө тавилгатай байрыг өгсөн. Тэгвэл сошиал орчинд чамгүй идэвхтэйд тооцогддог 84 мянган гишүүн бүхий “Аавуудын групп”-ээс нэгэн сонирхолтой санаачилга гаргасан нь олны анхаарлыг татаад байна.

Тодруулбал, группийн гишүүн бүр сар тутам мянган төгрөг хандивлах замаар тухайн сард 84 сая төгрөг цуглуулах аж. Цугласан 84 сая төгрөгөө өрх толгойлсон хийгээд хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орон гэргүй аавууддаа хандивлах байдлаар орон сууцтай болох боломж олгох гэнэ. Эхний ээлжинд нийт гишүүдийн дунд нарийвчилсан судалгаа явуулж, ахуй амьдралыг нь тандах аж. Улмаар сонгогдсон аавуудын дунд сугалаа явуулж, олон аавын сайхан сэтгэлээр орон сууцтай болох азтанаа тодруулах гэнэ.

Группийн зарим гишүүд заавал нэг хүнийг байртай болгох бус хэд хэдэн хүнд орон сууцны урьдчилгаа байдлаар олгох боломжтой гэж үзэж байхад “Заавал мянган төгрөг гэлгүй сар бүр 10 мянган төгрөг ч хандивласан болно” хэмээх нэг нь ч байна. Тэр ч бүү хэл барилгын компаниудтай хамтран ажиллах байдлаар эл санаачлагаа өргөжүүлэх, уламжлал болгон явуулах, сар бүр нэг айлыг орон сууцжуулах боломжтой хэмээж байна.

Б.ҮРЖИГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button