Гадаад мэдээ

Жүжигчин хосууд эмзэг бүлгийнхний эмчилгээнд 200 сая вон хандивлажээ

Хён Биний агентлаг болох "VAST Entertainment"-ийн мэдээлснээр, хосууд 2025 оны төгсгөлийг тэмдэглэн “Samsung Medical Center”-т 200 сая вон хандивлажээ. Уг хандивыг хүүхэд, өсвөр насныхан болон санхүүгийн бэрхшээлтэй, бага орлоготой гэр бүл, насанд хүрсэн өвчтөнүүдийн эмчилгээний зардлыг нөхөхөд ашиглах аж.

Хён Бин, Сон Е Жин нар “Бид эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд болон тэдний гэр бүлд тодорхой хэмжээний тусламж үзүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Хён Бин, Сон Е Жин нар жил бүр эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг сайн санааны буяны үйлсэд байнга идэвхтэй оролцдог. Хосууд өмнө нь энэ оны эхээр Сөүл Асан эмнэлгийн төв болон Самсунг эмнэлгийн төвд тус бүр 150 сая вон хандивлаж, ядуу хүүхэд, өсвөр насныхны эмчилгээний зардалд тус болж байсан билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button