Нийгмийн

Унгар улсын Засгийн газрын магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Унгар улсын Засгийн газрын магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Дараах чиглэлээр оюутан элсүүлж авна.

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛҮҮД

1. Хүнсний аюулгүй байдал ба чанарын инженерчлэл (Сент Истваны Их сургууль)

2. Цэцэрлэгжүүлэлтийн инженерчлэл  (Сент Истваны Их сургууль)

3. Малын тэжээл, тэжээлийн аюулгүй байдал (Капосварын их сургууль)

ТЭТГЭЛЭГИЙН НӨХЦӨЛ

Тэтгэлэгт дараахь зүйлийг хамруулна.

  • Сургалтын төлбөр,ном, сурах бичиг;
  • Дотуур  байр;
  • Амьжиргааны зардал;
  • Эрүүл мэндийн даатгал

Жич: Тус тэтгэлэг нь зөвхөн суралцагчид хамаатай ба гэр бүлийн гишүүдэд хамаарахгүй болно.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Сурлагын дүнгийн голч өндөр байх
  • Ахисан түвшний англи хэлний мэдлэгтэй байх
  • Суралцах чин хүсэлтэй байх
  • Эрүүл байх
  •  30-аас доош настай байх

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Дараах бичиг баримтуудыг [email protected] цахим хаягаар илгээнэ.

  •  Тэтгэлэгийн өргөдлийн маягт
  • Дүнгийн тодорхойлолт
  • Дипломны хуулбар
  • Гадаад хэлний мэдлэгтэйг батлах сертификат /TOEFL, IELTS, IBT/ гэх мэт
  • Суралцах төлөвлөгөө
  •  Тодорхойлох захидал / Recommendation letter /
  • Гадаад паспортны хуулбар
  • Эрүүл мэндийн хуудас
  • Цагдаагийн тодорхойлолт

Жич: Дээрх бүх бичиг баримтууд англи хэл дээр үйлдэгдэх шаардлагатай.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЯВЦ:

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

  1. Ирсэн материалуудыг НҮБ-ын ХХААБ шалган үзэж Унгар улсын Хөдөө аж ахуйн яаманд хүргүүлнэ. Тус яам холбогдох их сургуулиудад илгээнэ.

Жич : Дутуу ирүүлсэн бичиг баримтыг хүчингүйд тооцно. Нэргүй ирүүлсэн материалуудыг мөн хүчингүйд тооцно.

  1. Нэр дэвшигчдийг дээр дурьдсан их сургуулиуд бусад байгууллагын оролцоогүйгээр сонгон шалгаруулна.

Англи хэлний бичгийн, ярианы шалгалт болон бусад шаардагдах шалгалтыг тухайн сургуулиас зохион байгуулж сонгон шалгарууна.

Шалгарсан нэр дэвшигчдэд Унгарын Хөдөө аж ахуйн яам болон тухайн их сургуулиас мэдэгдэх болно.

БҮРТГЭЛИЙН ДУУСАХ ХУГАЦАА

Бүртгэлийн хугацаа 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дуусна.

Тэтгэлгийн квот  хязгаартай тул сонирхож буй өргөдөл гаргагчид өөрсдийн өргөдлийг аль болох хурдан илгээхийг зөвлөж байна.

Тэтгэлэгийн хугацааг сунгах, хойшлуулах боломжгүй болохыг анхаарна уу.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс лавлана уу.

Цахим хаяг: [email protected]

Утас: 11-341153

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button