Улс төрийн мэдээ

“Ногоон автобусны” хэргийг УДШ хэлэлцэнэ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусган, нийт 55 хавтас хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлсэн.

“Ногоон автобусны” гэх хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсаны УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтан байв. Уг хэргийн улмаас учирсан 134,5 тэрбум төгрөгийн хохирлоос 58,0 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөөр иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

“Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр тохирсон боловч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн байна. Түүнээс гадна автобуснууд нь гэрээнд тусгасан техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаагүйг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна. Тухайлбал:

Гүүшин холбоо нь урд, хойд тэнхлэг хийн нум амортизатортай бөгөөд хийн нум тохируулагчтай байхаар захиалсан боловч хавтсан нумтайгаар нийлүүлсэн.

Дулаацуулгын системийг зорчигчдын зааланд зургаагаас доошгүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлтээр пийшин халаагууртай байхаар захиалсан байхад халаалтын 4 төхөөрөмжтэй, жолоочийн хэсэгт 1 халаагчтай байв.

Автобусны хажуу шил нь дээд болон доод хэсгээс бүрдэх бөгөөд аль нэг хэсэг нь гулсаж онгойдог, бууралттай, цантдаггүй, давхар буюу вакум, аюулгүй шил байх ёстой ч зорчигчийн заалны шил дан, бууруулагч байхгүй.

Автобусны хана, тааз, шалыг өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар тоноглосон, битүүмжлэл сайтай байх шаардлагыг огт хангаагүй байв.

“Тэнүүн огоо” ХХК-ийн оруулж ирсэн автобуснуудад хөдөлгүүрээс гарах хортой хийн хэмжээг бууруулах “ad blue” гэх төхөөрөмжийн зөвхөн банкийг нь суурилуулсан, өөр ямар нэгэн холболт хийгдээгүй тул ажиллах боломжгүй байсан бөгөөд дээрх төхөөрөмж нь “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүйг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон. Автобуснуудыг олон төрлийн эд анги ашиглаж, үйлдвэрийн технологийн бус аргаар хийсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоожээ.

“Ногоон автобусны” гэх хэрэг одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

yug ni heltsedgiin zuunii luivar

Зоч
Зоч

Иргэдиинхэээ унааг хүртэл хуучнааар сольдог бузрын өлөн шуналт нүгэлтүүүд

Иргэн зочин
Иргэн зочин

Хэдхэн төг өөр торгоод л дуусна дам.
Өөр яах ч үгүй хулгайчуудыг

Холбоотой мэдээ

Back to top button