УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Амундра яагаад чимээгүй болов, 30-ын талын таван сайдын суудал шүгэл үлээх зорилго нь байв уу

Гурван сарын сүүлч, Н.Учралын Засгийн газар бүрдээгүй байхад МАН-ыг тэр чигт нь нурааж мэдэх эх сурвалж "асан"-гууд ууртай байв. Уншигч та эх сурвалж гэж хэнийг тодотгож байгааг гайхаж мэднэ. Тэд бол МАН-ын генсек асан Д.Амарбаясгалан, “Бодь интернэйшнл” ХХК-ийн захирал асан А.Амундра, "ЭТТ" компанийн захирал асан Б.Ганхуяг, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар.

Тэд чимээгүй болчихлоо, яагаад...

Хөшигний ард МАН хэн хэнээс хэрхэн мөнгө авч, сонгуулийн зардлаа яаж босгож ирсэн талаарх видео бичлэгийг Д.Амарбаясгалан бэлдсэн. Үүнийгээ өөрт нь эрсдэл учирсан тохиолдолд цацна гэдгээ илэрхийлсэн гэж яригдсаар удав. Уг бичлэгт MCS тэргүүтэй томоохон компаниудын мөнгийг МАН хэрхэн хэний нөлөөллөөр сонгуульд татсан нь дурдагдсан гэгддэг.

Харин А.Амундрагийн тухайд ил цагаанаар эх сурвалж болно гэдгээ сошиал сүлжээнд задалсаар байсан. Бүр 2025 онд монголоос гарч явсныхаа дараа хамгаалалтад авбал асуудлуудаа ярина гэдгээ нээлттэй илэрхийлсэн, бүр АТГ-аас гэрчийн хамгаалалт хүссэн.

Л.Оюун-Эрдэнийн АТГ-т мэдээлэл өгөх үеэрээ 110 сая ам.долларын авлигын асуудлаарх 2 цагийн бичлэг байгаа талаар дуугарсан. Тэр бичлэг нь А.Амундрагийнх гэгддэг. Тухайн үеийн ханшаар 110 сая ам.доллар нь 286 тэрбум төгрөг. Үндсэндээ МАН-ын томчуудын 286 тэрбумын авлигын хэргийг задалчхаж болохоор.

Хэрэв Н.Номтойбаяр сонсголоо хийж чадвал, А.Амундра ярьж чадваас энэ мэдээлэл ил болно. Тэр хэн, хэн 286 тэрбумыг хувааж авсныг, яаж зөөж хүргэж өгснөө ярина гэсэн үг. Тэгэхээр энэ кэйс МАН-ыг хага татах хэмжээний тэсрэх бөмбөг болох шууд эрсдэлтэй байв.

Б.Энхбаярын зуудаг нохой шиг архирах бүрд "надад ийм баримт байна" гэж шилний цаанаас чихэр долоолгох мэт инстаграм хуудастаа удаа дараа стори оруулж, твиттерт хоёрхон долоо хоногийн өмнө жиргэж байв. Ингэсээр сая АТГ-аас гэрчийн хамгаалалт хүслээ. Угтаа "гэрчийн хамгаалалтад авбал нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилнэ" гэв. Нэг үгээр хэлбэл гэнэт дуугүй болох нүхээ "АТГ гэрчийн хамгаалалтад аваагүй учраас би баримтаа задлахаа больсон" гэж хэлэхээр бэлдэж байна гэж харагдахаар.

Гэрчийн хамгаалалт хүссэн нь анхных биш. Тэрбээр хил давж гарснаас хойш л энэ хамгаалалтыг хүсэж буй хэдий ч шаардлага, хэрэгцээ нь байвал хамгаалалт байгаагүй ч байгаа баримтаа ил болгож чаддагаа харуулсан. Энэ удаа харин тохирсон уу.

Oval Office ба бичвэр нарын зураг байж магад

Н.Учралын Засгийг газар ёстой л үхрийн бөөр шиг бүрдсэн. АН, ИЗНН-ээс бусадтай нь эвсэж, хэнийг ч гомдоохгүй тактикаар суудлаа бөхөлсөн. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талынхан ч хоосон хоцроогүй. Төдийгөөс өдий хүртэл "зуусаар" ирсэн Б.Энхбаяраас ХЗДХ-ийн сайдынх нь суудлыг авч С.Амарсайханд өгсөн. Нэмээд 4-7 сайдын суудал тэднийх болов. Тодруулбал, 30-ын талаас

  • Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Б.Алдаржавхлан,
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ч.Номин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбат
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар томилогдсон юм.

Мөн "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр, ХҮН намын дарга Т.Доржханд, Б.Найдалаа нар МАН-ын цөөнхийн бүлэг талдаа илүү жин дарах нюанс бий. Энэ бүхнээс харвал 30-ын талын чимээгүй болсон нь дээрх 5-8 сайдын суудал байв уу гэх асуулт үлдэж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюук энэ 5 сайдлын суудлыг тоохгүй ээ. Удахгүй огцрох засаг гэдгийг ч мэдэж байгаа. АТГ ажлаа хийхэд нь хажуугаар нь зэрэгцэж яриад яахав, хэргийн матeриал задалсан асуудалд орно гэж л хэсэг чимээгүй байгаа. Парламeнт дээр л сонсголоор авчрахгүй бол АТГ ч энэ том хэргийг явуулж чадахгүй. Энэ авилгын гол эзэд нь хамаг том эрх мэдлийг атгачихсан сууж байна. Хүрэлсүх Баттулга Содбаатар

Зочин
Зочин

Оюун-Эрдэнийн зорилго үзэл санаа одоо л тодорхой харагдаж эхэлсэн, тогтолцооны өөрчлөлт хийж eрөнхийлөгчийг парламeнтаас сонгодог болгон 2 гүйцэтгэх засаглалтай мэт явдаг 30 жилийн гажуудлыг өөрчлөхөд ОЭ л манлайлах нь тодорхой болчихлоо. Том зорилготой байгаа тул өнөөдрийн 5 сарын настай 5 сайдын суудал түүнд огт сонин биш байгаа биз.

Зочин
Зочин

OYUERDENE GJ ESTOI TURIIN HUTGUUR GAI ZOVLON BOLSON ETGEED 1 BNA AA

Зочин
Зочин

энэ мэт харанхуй оркуудыг байгаа газраас нь чихдэж авчраад шоронд нь ОЭ мангартай нь хамт хийгээч бүү давруул!

Холбоотой мэдээ

Back to top button