УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр буюу даваа гарагт хоёр байнгын хороо, нэг ажлын хэсэг хуралдах товтой байна. Тодруулбал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно. Мөн УИХ-ын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 13:30 цагт хуралдана.

ХХНББХ-ны хурал 14:00 цагт эхлэх бөгөөд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсож хэлэлцэнэ.

Харин ХЗБХ-оор хоёр ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсон хэлэлцэхээр байна. Тухайлбал, Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, тус байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулах, хуульд нийцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД

Шүүгчдэд нөлөөлөх оролдлогыг нийт 6 удаа гаргаж, хүний эд эрхтэнийг тонон дээрэмддэг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн хам хэрэг нь илрэх гээд Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг чихээд “ямар ч гэм буруугүй” гэж цагаатгалаа. Энэ улсад ер нь ингэхэд хууль, шүүх засаглал гэж байх хэрэг байна уу? Анхан болон Давж заалдах шатны шүүгч нар ямар ч хууль мэдэхгүй эргүү малууд байсан гэсэн үг үү??? "Талийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг шүүхээс өгсөн тохиолдол байсан боловч, Дээд шүүх Монгол Улсын хуулийг уландаа гишгэж улныхныг дэндүү дорд үзлээ. Хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны хятад, хүний эд эрхтэнийг 10 жил тонон дээрэмдсэн гэмт хэрэгтэн наранд гарлаа!

Холбоотой мэдээ

Back to top button