НИЙГЭМНийгэм мэдээ

"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-ний өдөр болно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардын хувьсгалын 36 жилийн ой, үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагджээ. Энэ жил 20 дах удаагаа зохион байгуулагдах гэж буй "Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-ний өдөр болох тов гарчээ.

Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсана.

Наадмын үеэр:

  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ номинаци шалгаруулах юм.

Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button