ДЭЛХИЙ

63 жилийн турш "шулам” хэмээн нүд үзүүрлэгдэж буй 31 хуруутай эмэгтэй

Өдгөө 63 настай Энэтхэг эмэгтэй Кумари Наяак хөршүүддээ “Шулам” гэж хочлуулдаг. Учир нь түүний гар, хөлийн хуруунууд нийлээд 31. Үүгээрээ хамгийн олон хуруутай хүн гэх өргөмжлөлөөр Гиннесийн номонд бүртгэгдсэн.

Кумарын Наяакын гарын хуруу 12 бол, хөлийнх нь 19 юм байна. Тэрбээр эхээс мэндлэхдээ ийм согогтой төрсөн бөгөөд, өнөөдрийг хүртэл мэс ажилбарт орох нэг ч удаагийн оролдлого хийж байгаагүй тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Энэтхэгийн Ганжам дүүрэгт амьдардаг тэрбээр, “Би ядуу тарчиг гэр бүлд өссөн. 63 жилийн турш ийм байдлаар амьдарсан тул одоо эвлэрсэн. Нутгийн хүмүүс миний хурууг харах гэж зорьж ирэх нь бий. Ихэнх нь шулам гэж хочлон, айж зугтах нь элбэг” хэмээн ярьсан байна.

This woman from India is set to enter the Guinness Book Of World Records for having the most fingers and toes in the world. See SWNS story SWOCfingers. Kumari Nayak, 63, was born with polydactylism - a common abnormality at birth where the person has extra fingers and toes. She has 19 toes and 12 fingers in total and is set to enter the Guinness Book of World Records this year. Kumari beats the previous record holder, Devendra Suthar who is also from India and entered the record book in 2014 with 14 toes and 14 fingers.

Мэс ажилбар хийлгэх санхүүгийн бололцоо байхгүйн улмаас тэр энэ олон жилийн турш ялгаварлан гадуурхалтад өртөж иржээ. Хүмүүс түүнийг хараал жатга хийж хүний амь хөнөөсөн хэрэгт хүртэл буруутгаж, амьдардаг газраас нь хөөж явуулахаар оролдож байсан гэнэ.

“Би өөрийгөө шулам биш, энгийн хүн гэж бодохыг хүсдэг. Гэвч өнөөдөр өөрийн эрхгүй эгэл биш, муу төрлийн хүн гэж мэдэрдэг болж” хэмээн өгүүлжээ.

This woman from India is set to enter the Guinness Book Of World Records for having the most fingers and toes in the world. See SWNS story SWOCfingers. Kumari Nayak, 63, was born with polydactylism - a common abnormality at birth where the person has extra fingers and toes. She has 19 toes and 12 fingers in total and is set to enter the Guinness Book of World Records this year. Kumari beats the previous record holder, Devendra Suthar who is also from India and entered the record book in 2014 with 14 toes and 14 fingers.

Энэтхэг улсад түүний адил бие эрхтний согогтой хүмүүс цөөнгүй төрдөг. Заримыг нь бурхан хэмээн шүтэж байхад, Кумарын адил шулам, чөтгөр гэж нүд үзүүрлэгдэх нь ч бий. Ийм учир иргэдийн боловсролыг дээшлүүлэх, мухар сүсгээр алив хүний төрөлхийн шинж чанарыг ойлгодог байдлыг болиулахад чиглэсэн хуулийн төслийг Энэтхэгийн эрх баригчид хийж байгаа талаар DW News сайт мэдээлжээ.

А.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button