Ярилцлага

Г.Тулга: Чингис хаан ХАЙРЛАСАНДАА олон мянган хүний амийг хороосон ч байж мэднэ

Өнгөрөгч хоёрдугаар сард манай сэтгүүлч М.Тэнгис, "Халуун цуст” Г.Тулга нарын хийсэн ярилцлагыг сэргээн нийтлэв.

“Халуун цуст” нэрээр цахим хэрэглэгчдэд танигдсан, өөрийн үндсэрхэг үзэл бодлыг илэрхийлж, бичлэг хийн сошиал орчинд байршуулдаг Г.Тулгатай ярилцлаа.


ГАДААД ОРОНД БИДНИЙГ ХЭН Ч МАЛЧИН АЙЛ СҮҮ, ЦАЙГАА ТОСООД УГТДАГ ШИГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

-Хамгийн анх цахим орчинд бичлэг байршуулж байсан тань хэдэн он юм бэ?

-Анх 2012 онд “Youtube” сувагт бичлэг оруулж үзсэн. Тэр үед би өөрөө үг бичиж, түүндээ ая оруулан найзуудынхаа дунд үглэдэг байлаа. Нэг удаа камерын өмнө рэп хийж дүрсжүүлснээ “Youtube”-д байршуулсан юм. Их хандалт авна гэж огт бодоогүй. Тэгтэл хүмүүст бага багаар танигдаж, үүний хэрээр хэд хэдэн дууны бичлэгээ цацаад амжсан. “Олон нийтэд бичлэгээр дамжуулан хүрч болох юм байна” гэдэг санаа эндээс төрсөн.

Ингээд 2013 онд “Халуун цуст Монголчууд” нэртэй Фэйсбүүк хуудас нээн, өөрийн үзэл санаагаа илэрхийлэх журмаар хөтөлж эхэлсэн юм. Үүнийгээ 2017 онд хааж, хэсэг завсарлаад өнгөрөгч 2019 оны сүүлээр нэрийг нь “Халуун цуст Мөн-Голчууд” болгон өөрчилсөн. Ингээд дахин бичлэг байршуулж эхэллээ.

Гэрэл байхгүй бол энэ өрөөнд юу байгааг хэн ч мэдэхгүй. Харанхуй буланд алуурчин, эсвэл аврагчийн аль нь ч байж магад. Монголын нийгмийн оюун санаа яг ийм байдалтай байх шиг санагддаг. Гэрлийг нь асаачихвал, “Тэнд хутга барьсан хүн зогсож байна, харин тэнд үүд байна” гэдгийг харж чадна. Нийгэмд энэ гэрлийг асаахыг зорих нь бичлэг байршуулж, хуудас хөтөлдөг үндсэн хөдөлгүүр маань юм.

-Дуулсан бичлэгээ байршуулснаар эхлээд, яваандаа үзэл санаагаа илэрхийлдэг хэлбэр лүү шилжсэн юм байна. Бусдад хүргэх гэж шатсан энэ үзэл санаагаа хэзээнээс боловсорч эхэлсэн гэх вэ?

-Би 10 настайгаасаа хойш гадаадад амьдарсан. Баян цатгалан биш, бусдын адил хар ажил хийн хөдөлмөрлөдөг цагаач айлын хүүхэд байсан. Хүрээлэн буй орчин нь тэс ондоо учраас энэ үеэс л Монголд болохгүй байгаа зүйлсийг тодоор харж, анзаарч эхэлсэн. Уг нь ингэж цахим орчинд бичлэг хийн, үзэл санаагаа илэрхийлдэг хүн болно гэж огт санаж яваагүй. Мэргэжлээ эзэмшиж, ажиллаж хөдөлмөрлөн энгийнээр амьдарна л гэж бодож байлаа.

Гэтэл үнэхээр Монголд эргэж ирээд, хүмүүс наад захын ойлгох хэрэгтэй зүйлсийг ойлгоогүй, мэдээгүй байгааг харсан. Ингээд 2012 онд бичлэгээр дамжуулан хүмүүст нөлөөлж болохыг мэдэрсэн болохоор энэ тухайгаа нээлттэй ярьж эхэлсэн юм. Мөн энэ хугацаанд зарим зүйлсийг нь буруу, дутуу ярьж үлдсэн заримыг нь өөрөө ч мэдэхгүй байгаагаа анзаарсан л даа. Тиймээс хувь хүнийхээ хувьд суралцах, илүү хөгжих шаардлагатай тулгарсан.

-Ямар улсад амьдарч байсан юм бол?

-Бельги.

-Хэдэн настайдаа эргэж ирэв ээ?

-25 настайдаа Монголд ирсэн.

-Таныг ирсний дараа хамгийн түрүүнд, хамгийн ихээр эмзэглүүлсэн зүйл юу байсан бол? Санаж байна уу?

-Гоё асуулт байна. Энэ бол Бельгид байхад ч намайг эмзэглүүлдэг байсан зүйл юм. “Монголчууд яагаад бие биенийгээ хайрлахгүй байна вэ?” гэдэг асуудал.

Биднийг гадаад оронд очиход хэн ч хайрлахгүй. Малчин айл сүү, цайгаа тосоод очдог шиг хүлээж авахгүй. Ерөөс энэ сайхан харилцаа хоёр монгол хүний хооронд л бий болдог. Хэдийгээр цаг үеэ даган дэлхий даяаршиж байгаа боловч яалт ч үгүй “Бид” гэсэн үндсэрхэг ойлголт гарч ирэх хэрэгтэй юм. Гэхдээ гадаад ертөнцөөс тасарч, дангаарших нь бас утгагүй. Энэ хоёр тэнцвэртэй орших учиртай.

Харин энд “Бид” гэсэн үзэл улам багасч, “гадаадыг хүссэн” үзэл нь дэвэрч байна. Нэг монгол хүнээ бүдрээд унахад түшээд босгодог сэтгэл дутаж байна.

Гэхдээ амьдралын нөхцөл муудахад хүний сэтгэл, сэтгэхүй яалт ч үгүй дагаад доройтдог юм билээ. Миний хазара найз хэлж байсан юм, “Хэрэв ядуурал үүдээр орж ирвэл өв соёл, эрүүл ухаан цонхоор гарчихдаг” гэж. Хазарачуудын зүйр үг юм билээ. Үнэхээр хоногийн хоол, өнөө маргаашийн амьдралаа бодон амьдарч буй Монголчуудад өв уламжлал, “Бид” гэсэн үзэл сонин биш байх нь аргагүй хэрэг.

Нэг үгээр хэлэхэд бид ахуйдаа түгжигдчихээд байна. Чингис хаан, “Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” гэж хэлсэн. Ахуй гэдэгт хоол хүнс, өмсөх хувцас, орон байр багтана. Өнөөдөр энэ ахуй төр алдарчихсан тул хүмүүс ахуйдаа хайрцагладсан. Мөн хүмүүс төр лүү энэ ахуйн хайрцагтайгаа орчихдог. Ингээд ямар хохирол дагуулж байгааг бид харж байна.

ЭЦСИЙН ЭЦЭСТ ХАЙР ЯЛДАГ

-Энэ асуудлаа хэр улстөржүүлж хардаг вэ?

-Уг нь энэ бүхэн чинь улстөржөөд байх хэрэггүй энгийн л амьдрал шүү дээ. Олон нийт Төрийн ордонд суугаа хүмүүсийн тухай ярихыг “улстөржих” гэж ойлгодог шиг байна. Үнэн хэрэгтээ төр гэдэг таны дотор байгаа. Иргэн хүний бие, оюун ухаан хэр саруул байна, төр төдий чинээ хөгжинө. Тэгэхээр эгэл хүмүүс хөгжиж байж төр хөгжинө үү гэхээс, төрд гарсан хүмүүсийг огцруулснаар асуудал шийдэгдчихгүй.

Цаашлаад “Улстөр” гэж яг юуг хэлээд байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Уг нь бид огторгуйн хуулийн дагуух төр улсыг баримталж, жамыг даган жаргаж ирсэн ард түмэн. Харин одоо төр улс биш, улс төр гэсэн хийсвэр ойлголтыг өөрсдийн ухаанаас гаргаж ирээд, мөрдөж явна. Нэг үгээр төр улс, улс төр хоёрын дайн болж байна. Гэхдээ үүнд хэн ялах нь тодорхой. Байгаль ертөнцийн хууль үргэлж дийлдэг. Одоо дэгдээд буй шинэ төрлийн коронавирус ч магадгүй дэлхийн өөрийгөө цэвэрлэж буй нэг хэлбэр.

-Төр иргэн бүрийн дотор бий гэлээ. Бодит байдал дээр нийгмийн олонх нь улстөрчдийн гарыг харж, бэлэнчилж амьдарч байна. Мөртлөө тэдэнд бүх бурууг тохож, нийтээр хараах нь олонтаа. Таны хувьд УИХ-ын гишүүдийг хэр үзэн яддаг вэ?

-Чамайг хамгийн ихдээ 100 килограмм ачааг даадаг байхад би, “200 килограммыг үүр” гэвэл чадах уу?

-Үгүй, даахгүй.

-Яг үүний адил даахгүй хүмүүст нь бид төрийн эрхийг өгчхөөд байгаа юм. Удмын сан, генийн мэдээлэл нь төрд байх ёстой, чадах хүн мөн үү гэдгийг илэрхийлнэ. Монголчууд хамаатан садны хүн нь амиа хорлож байсан удаатай, тийм удмын хүнтэй хүүхдээ гэр бүл болгодоггүй заншилтай байсан. Генээр өвлөгдөж ирсэн мэдээлэл гэдэг ийм чухал. Магадгүй ийм хүмүүс төрд гарчхаад байгааг ч үгүйсгэх аргагүй. Тэгэхээр нэг их гүн философидохын ч хэрэггүй, угаас даахгүй ачааг даахгүй шүү дээ.

Нөгөөтээгүүр атаа, жөтөөнөөс ангид байх гэдэг хүнд байх ёстой ухамсрын өгөгдөл. Ухамсартай хүнд улстөрчдийг, ер хэнийг ч үзэн ядаад байх шаардлага байхгүй. Үүний оронд бодит байдлыг үнэлж, хүлээн зөвшөөрч, иргэний хувиар юу хийж чадах вэ гэдгээ бодох нь зөв.

-Та УИХ-ын гишүүн С.Жавхланг юу гэж боддог вэ?

-Чи дандаа бусдын хувь ертөнцийг надаар шүүлгэх гэсэн асуултууд тавиад байна. Угтаа бүгд л адилхан хүмүүс шүү дээ. Юу гээч, хүн буруу гэж бодсон зүйлээ хэзээ ч хийдэггүй. Адольф Гитлерээр жишээ авахад, түүнийг сая сая хүн уухайлан дэмжиж байсан тул хийх гэж байгаа зүйлээ “Буруу байх вий” гэж бодоогүй. Ингээд аймшигт дайныг өдөөсөн. Харин өнөөдөр Германчууд эргээд Гитлерийг үгүйсгэж, хийсэн зүйлийнх нь төлөө үзэн ядаж байна. Тэр үед ард түмэн нь оюуны мунхралтай байсан тул түүнийг дэмжсэн. Эндээс ард түмэн зөв сонголт хийх чадвартай байх ёстой нь харагдаж байна.

УИХ-ын гишүүд ч, оффшор дансанд хөрөнгөжсөн албан тушаалтнууд ч хийж буй зүйлээ буруу гэж бодоогүй нь мэдээж. Харин цаг хугацаа үүнийг цензурдэж, зөв бурууг нь ялгаад өгнө.

 -Ихээхэн хүмүүнлэг зүйлсийг ярьж байна. Та эх оронч, Халуун цуст. Эх орноо үзэн ядаж, гадны орон руу зугтсан хүмүүсийг ийм хүмүүнлэг үзлээрээ хайрлаж чадах уу?

-Эцсийн эцэст хайр ялдаг. Дайснаа хүртэл хайрлаж байж түүнийг ялах ухааныг олдог. Хайрласан сэтгэлээр хандвал тухайн хүнийг засах, асуудлыг шийдэх шийдэл гарч ирдэг. Иймээс би ямар ч хүнийг үзэн яддаггүй. Үзэн ядах үе бий. Гэхдээ үзэн ядалт зүрхэндээ тээж явбал хүн биш болно. Хүнээрээ байх нь хамгийн чухал учраас хэнийг ч үзэн ядаж болохгүй.

Хайр гэдэг нарийн ойлголтыг өнөөдөр хүн төрөлхтөн бүрэн ойлгож чадаагүй байна. Харин Монголчууд, Чингис хаан хайрын мөн чанарыг ойлгосон байсан. “Тийм л их хайрыг ойлгосон юм бол олон мянган хүнийг хүйс тэмтэрсэн нь ямар учиртай юм бэ? Хайрлангаа хорооно гэж байх уу?” гэдэг асуудал тавигдана. Тэр хүмүүс энэ чигээрээ үргэлжлүүлэн амьдарсаар байсан бол нүгэл үйлдэж, үйлийн үр нь зузаарах байсан тул “хайрласандаа” хороосон байж болно. Ингээд зогсоох нь дээр гэдгийг мэдсэн тул хийсэн үйлдэл. Хайр гэдэг ийм л нарийн ухаан шаарддаг.

БИ ӨНӨӨДӨР ҮХЧИХЛЭЭ ГЭХЭД ДЭЛХИЙ ЭРГЭХЭЭ БОЛИХГҮЙ ШҮҮ ДЭЭ

-Дээл өмсөж Чингис хаан, мөнх тэнгэр ярьдаг үндсэрхэг үзэлтнүүд цөөнгүй. Зарим нь хуулийн хүрээнд эрхгүй мөртлөө уурхайн үйл ажиллагааг хүчээр зогсоодог, гадаад иргэдийн пасспортыг хураадаг, энгийн хүмүүст жавтий хүртээдэг боллоо. Зарим байдлаараа та хэт туйлшрагсадтай төстэй харагдана. Юугаараа ялгаатай гэж хэлэх вэ?

-Ялгарахын тухайд хувь хүний дотоод ертөнцөөрөө ялгарна. Гэхдээ чи үүгээрээ давхар гурван асуулт асуучихлаа.

Нэгт, хүнд өөрийн үзэл санаагаа тулган, хүчирхийлж болохгүй. Дагах уу дагахгүй юу гэдэг хувь хүний сонголтын асуудал. Зарим үед өнөөх, “Даах уу, даахгүй юу”-гийн асуудал ч байна. Туйлширч хэзээ ч болохгүй. Хүмүүст ойлгож, ухаарахад цаг хугацаа хэрэгтэй, хүч тулгах нь утгагүй. Нөгөөтээгүүр дээл өмсөж, Чингис хаанаар омогшиж байгаа юм бол өвөг дээдсийнхээ үзэл санаа, амьдралын философийг ойлго. Ойлгосон хүн хэзээ ч туйлшрахгүй, хүсэхгүй байгаа хүнийг хүчлэхгүй. Энгийн малчид маань тийм биз дээ, хотоос ирсэн хүнийг шууд дээл өмс, морь унаад давхи гэж тулгадаггүй шүү дээ. Монгол ухаан хайрлахыг, хүнээрээ байхыг сургадаг болохоос хүчирхийлэл заадаггүй.

Хоёрт, үнэхээр ядуу нийгэм, үнэ цэнтэй газар шорооны асуудал байгаа юу гэвэл байгаа. Энийг өдөр бүр мэдэрдэг хүмүүсийн ихэнх нь өнөөх туйлширсан үндсэрхэг үзэлтнүүд. Гарыг чинь чимхэх энэ мэдрэмжийг /Гарын арьснаас чимхэв. Сурв/ хором мөч бүрт мэдрээд байвал сүүлдээ янгинана, солиорно. Үүний адил үргэлж нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийн талаар бодож, санаа зовж байгаа хүмүүс яваандаа сэтгэцийн өөрчлөлтөд орно. Үүнийгээ мэдэхгүй явсаар сүүлдээ өөрийгөө танихгүй болчихдог. Иймээс тархийг хааяа амрааж, сайн муу бодлоо тэнцвэржүүлж байх хэрэгтэй.

Гуравт, хувь хүний ертөнцийг ямар ч байсан хүндэлж үзэх ёстой. Малчид ерөнхийлөгч ч бай гуйлгачин ч бай цагаан идээгээ гаргаад л тавьдаг биз дээ.

-Монгол угсаа гарвалынхаа үнэт зүйлс, философийг сонирхож, тэмтэрч эхэлсэн нь ямар үйл явдлаас эхтэй бол? Багаасаа ийм үзлээр хүмүүжээгүй болов уу гэж бодож байна.

-Олон жил цагаачилж амьдрахдаа аав ээжийн дуслуулсан хөлс, зарцуулсан хүч хөдөлмөр намайг ухааруулсан. Аав маань барилгын хүнд ажил хийдэг байсан. Бодоод үз дээ, өглөөний 06:00 цагт гэрээс гараад, шөнийн 00:00 цагт харьдаг, тэгж ажиллаад 50 евро авдаг байсан. Тэр мөнгө нь зүгээр л бидний хоногийн хоолыг залгуулж, хувцас хэрэглэлд зарцуулагдаад дуусдаг байв. Нэг удаа аав эгэм, хавирганы яс нь хугарчхаад байхад тоолгүй хоёр өдрийн турш ажиллачихсан байсан. Би, “Та мэдэрдэггүй юм уу, яагаад ингэж байгаа юм бэ?” гэж асуухад, “Өглөө сэрэхэд буцаад унтмаар, өөрийгөө амраамаар санагддаг. Гэхдээ хоёр хүүхдийнхээ таваган дээр хоол тавих ёстой гэдгээ санаад босдог” гэж хариулсан.

Аав, ээж хоёр маань бидний төлөө ингэж зүтгэж байхад 800 жилийн өмнөх, түүнээс цаадтайх өвөг дээдсүүд маань яасан болж таарах вэ? Цусаа урсгасан гэж байна шүү дээ. Уулыг тал, талыг там болтол тэмцсэн гэдэг. Тэдэнд юу үнэтэй байсан бэ, чи бид үнэтэй байсан.

Өнөөдөр “100 айл” орчмоор явлаа, коронавирусийн халдвар дэгдэх эрсдэлтэй байхад маск зүүгээгүй, тоосон шинжгүй хүн олон байна. Энэ хүмүүст өвчин тусаад амиа алдсан ч хамаагүй, тийм хэнэггүй, өнөө маргаашийн амьдралаа залгуулсан сэтгэхүй суучихсан байна шүү дээ. Бидний өвөг дээдэс ийм амьдрал үлдээх гэж тэмцээгүй. Иймд аав, ээжээсээ улбаалан өвөг, дээдсүүдийн хөдөлмөр, хөлс хүчийг ойлгохоос өөр аргагүй болж байгаа юм.

-Үзэл санаагаа илэрхийлж бичлэг хийхдээ өөрийгөө хэр цензурддэг вэ? Буруу ярьчих вий, буруу зүйлд олон нийтийн уриалчих вий гэхчлэн?

-Хамгийн тэнэг хүн л өөртөө дэндүү итгэлтэй байдаг. Ингэхээр хүн зайлшгүй эргэлзэж байх шаардлагатай байгаа биз. Алхам тутамдаа зөв үү, буруу юу гэж бодолхийлж байх хэрэгтэй. Би Гитлер шиг хожим хойно үзэн ядагдах зүйл хийчихвэл яах вэ?

Нөгөөтээгүүр бичлэгэндээ хүний, хайрын мөн чанарыг тусгахыг хичээдэг. Үзэн ядаж, бухимдаж бичлэг хийж болохгүй. Хайрын мэдрэмжтэй уялдуулж, тухайн нөхцөл байдлыг мэдэрч хийх ёстой.

Би маш олон бичлэгийг хийснийхээ дараа үзээд устгадаг. Энэ долоо хоногт л гэхэд ганц ч бичлэг гараас гарсангүй. Дуусаад үзэхээр л, “биш байна” гэдэг нь мэдэгддэг. Зарим дээр нь хамаагүй турхирчихсан, зарим дээр нь баримт, нотолгоогүй, хийсвэр зүйл ярьчихсан байх жишээтэй. Яг ингэж алхам тутамдаа би эргэлздэг. Өөр, өөр сэтгэл хөдлөлтэй үедээ олон дахин үзэж байж бичлэгээ байршуулах эсэхээ шийддэг.

-Би ер нь юу хийгээд байна вэ, зүгээр л энгийн амьдралаар амьдарч болохгүй гэж үү? гэсэн бодол төрж байв уу?

-Жил бүр л ингэж боддог. “Би гэж нэг эргүү дурак, надаар хорвоо дутав л гэж дээ”. Би өнөөдөр үхчихвэл дэлхий эргэхээ болихгүй шүү дээ. Үнэн хэрэгтээ би бол хэн ч биш байхгүй юу.

Чи маш гүнзгий асуудлуудыг хөндөж, асууж байна. Хүн “Би чинь юу ч биш шүү дээ” гэдгээ алхам тутамдаа санаж явах хэрэгтэй гэж боддог.

Миний хийж байгаа зүйл хүмүүст нөлөөлж байна уу, үгүй юу. Магадгүй хүмүүсийг буруу зүйл рүү ч чиглүүлээд байна уу. Ингэж бодоод гэртээ зүгээр сууж ч үзсэн. Гэхдээ хоёр хүүхдээ хараад эргээд хийж эхэлсэн.

Гутарна, хоёр гурван сарын турш хэн ч биш гэдгээ мэдэрнэ. Тэгснээ босож ирээд дахиад хийнэ, эргээд доош унана. Ерөөс хүмүүс, “Энэ Тулгаа шиг тэнэг хүн алга” гэж хэлэх өндөр магадлал бий. Яасан ч бай, хүнээрээ үлдэх нь л чухал.

ЭЦСИЙН ЭЦЭСТ АМЬДРАЛЫН МӨН ЧАНАР ХООСОН

-Та хоёр хүүхдээ ямар хүн болгож хүмүүжүүлмээр байна?

-Тэднийгээ яг л өөр, өөрсдийнхөөрөө өсөж, хүмүүжээсэй гэж бодож байна. Тэр хэлбэр нь надад таалагдах албагүй. Яагаад гэвэл тэд тусдаа, бүхэл бүтэн хувь хүн шүү дээ.

Мэдээж эцэг хүний хувьд чадах чинээгээрээ зааж, сургана. Гэхдээ өөрийгөө өөрийнхөөрөө залж явах нь огторгуйгаас бидэнд заяагдсан эрх. Магадгүй, “Аав, та тэнэг. Тэр өв, уламжлал чинь надад хамаагүй” гээд явж ч мэднэ, түүний л дур. Нөгөөтээгүүр хүүхдүүд маань генд нь өвлөгдөн сууж ирсэн мэдээллийн дагуу л өсөж, томорно шүү дээ. Би болон миний өвөг дээдэс “асуудалтай” байсан бол тэр нь удамшина, илэрнэ. Энэ бол жам юм билээ.

Энэ үзэл бодлоо чадах чинээндээ л баримтлахыг хичээж байна. Гэвч заримдаа үнэхээр болохгүй үе гэж байх юм. Жишээ нь, манай хүү оймсоо тайлаад хөл нүцгэн яваад өгнө. Одоо чинь хөл нүцгэн яваад өвчин тусчхаж болохгүй цаг байна ш дээ / инээв. Сурв/. “Болохгүй” гэж хэчнээн ойлгуулахыг хичээсэн ч хоёр настай хүүхэд хэргээр оймсоо сугалаад байгаа юм чинь.

-Магадгүй урт жагсаалт үүсэх байх. Гэхдээ Монголчуудад хамгийн түрүүнд ойлгуулахыг хүсэж буй гурван зүйлээ тодорхой нэрлээч гэвэл?

-Яг энэ сэдвээр бичлэг хийе гэж бодож байтал чи асуучихлаа. Гурван зүйл байна.

Нэгт, чи мөнх биш. Хүн таван цагийн дараа ч нас барчхаж мэднэ, баталгаа байхгүй шүү дээ. Харин таван цаг, таван жил, тавин жил ч бай бидний энэ орчлон дээр амьдрах амьдрал хугацаатай шүү гэдгийг санаасай.

Хоёрт, “Миний амьдралд юу үнэтэй юм бэ?” гэдгээ ойлгоосой. Үр хүүхэд, хань ижил, аав ээж, гэр бүл гэдэг хамгийн үнэтэй зүйл шүү дээ.

Гуравт, тэдгээр үнэтэй хүмүүсийнхээ төлөө чадах бүхнээ зориулдаг байгаасай.

-Таны амьдралдаа ойлгож, мэдсэн гэх зүйлсийн тухай хоёул ярилцлаа. Гэвч үүнийгээ хэн нэг багшаар заалгаагүй, их сургуульд сурч, баттай үнэн гэдгийг нь илэрхийлэх диплом гардаагүй. Хувийн шинж давамгайлсан ухаарлууд. Энэ бүхэн тань бүгд худлаа, буруу байж гэдгийг мэдвэл та яах вэ?

-Сэтгэл санаагаар унана. “Эртхэн шиг далд орохгүй яав даа, энэ олон хүмүүст гай чирч байхаар” гэж бодно. Эргээд тодорхой хугацааны дараа хоосон чанартай ертөнц, амьдрал гэдэг тоглоомыг тоглож байгаа гэдгээ санана. Энэ тоглоомонд хэт автчихсан байж дээ гэж бодно.

Дээр ярьснаар, хэн ч биш мөртлөө олон нийтэд буруу, зөрүү юм ярьчихсан байвал энэ нөгөө амьдрал гэдэг тоглоомын л нэг хэсэг шүү дээ. Эцсийн эцэст амьдралын мөн чанар ийм хоосон, юу ч биштэй адил.

 ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-15 15:36

medrel muutai pitka

Зочин
Зочин
2020-02-15 20:47
Reply to  Зочин

Mongold ene zaluu shg sersen humuus heregtei bn. Haayaa ch gsn ymr ch helber tarhi ugaaltand avtahgui ooriigoo hen be gedgee bodood uzeerei

Зочин
Зочин
2020-02-15 19:49
Reply to  Зочин

chi zl pzda mn haltaisn har al mn

Зочин
Зочин
2020-02-15 21:03
Reply to  Зочин

Yaanda yn iim bj bolqe ci odo

Их монгол
Их монгол
2020-02-15 16:30

Мэдрэл муутайдаа биш байхаа. Хувь хүний ухамсар. Хүний амьдр�##�ын үнэ цэнийг ойлгосон үндэс угсаа уг сурв�##�жаа ухаарсан хүний үг гэж бодогдож бна. Хүний амьдр�##� богинохон шүү дээ.

Ойрад Монгол.
Ойрад Монгол.
2020-02-15 17:26

Юмны мөн чанарыг танихын тулд чи боловсрох хэрэгтэй, чамд өгөгдөл хэрэгтэй. Энэ з�##�уу үнэн зүйл ярьж байна. Худгын мэлхий бол худагны хэмжээгээр л сэтгэнэ. Мэлхий ямар нисэх бишдээ.

Зочин
Зочин
2020-02-15 19:41

21-р зуунд ямар ч монгол сүү цайгаар угтахаа байцан. Хэзээ явах бол гэсэн харцаар хардаг болсон. Нодилон зун хэд хэдэн аймгаар хөдөөгөөр аялж явахад тийм л зүйл анзаарсан.

Зочин
Зочин
2020-02-15 19:57

зарим ярьдаг зүйлс нь туйлширсан юм шиг санагддаг ч гэсэн ихэнхтэй нь сан�##� нийлнэ. заав�##� 100% сан�##� нийлэх �##�багүй. өөр сэтгэдэг хүний өөр яриаг сонсож өөрийн бодлоо цэгцэлж авахыг нь авч хаяахыг нь хаяж байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-02-15 21:27

Дэмжиж явдаг шүү! Урагшаа з�##�уу минь.

Зочин
Зочин
2020-02-15 21:57

Зоригтой Уха�##�аг Зөөлөн Сайн хүн байнаа. Ийм эр зоригт уха�##�аг з�##�уус олон болоосой. Амжилтын дээд Эрүүл энх аз жарг�##� бүхнийг хүсье.

Novsh
Novsh
2020-02-15 23:04

Evii dee. Tankand dairuulaad odii zeregtei chag chag xiij baigaa ni ix yum. Gadaadad setgel gutraliin xam shinj ovchin tygeemel baidag. Terend nervegdeed...
Uls byr l oor ooriin ontslogtoi,bas xogjil uxraltiin xar tsgaaan mortei. Um sain amgalan boltugai!

soroo muut
soroo muut
2020-02-16 00:43

????

s
s
2020-02-16 01:07

Үнэхээр агуу хүн байна

Гитлер
Гитлер
2020-02-16 05:19

Сэтгэл мэдрэлийн өвчтэй ийм пиздуунуудыг битгий хөөргөөд байгаачээ эргүү �##�нуудаа

Зочин
Зочин
2020-08-03 10:27
Reply to  Гитлер

tiishdee

Zochin
Zochin
2020-02-17 16:28
Reply to  Гитлер

Chi yag bichij bgaashig ee hun bn chamshig humuus tsuurwul Mongol neg alham uragslana

зочин
зочин
2020-02-16 07:41

мундаг з�##�ууд амжилт хүсье

Зочин
Зочин
2020-02-16 10:49

Ёстой л сэрсэн мэлмий нь нээгдсэн з�##�уу бна даа улам их амжилт хүсэе.

Zass
Zass
2020-02-16 11:40

Hairan huuhed

Зочин
Зочин
2020-02-16 16:12

Энэ хара�##� хэлээд байгаа нөхдүүд бүр жинхэн сэнсэрцэн нөхдүүд байна. Тэнэг шил зүүсэн бүх юм тэнэг �########�а харагддаг. Тархиндаа зүүсэн линзээ соль

Мм
Мм
2020-02-17 14:57

урван зүйл байна.
Нэгт, чи мөнх биш. Хүн таван цагийн дараа ч нас барчхаж мэднэ, бат�##�гаа байхгүй шүү дээ. Харин таван цаг, таван жил, тавин жил ч бай бидний энэ орчлон дээр амьдрах амьдр�##� хугацаатай шүү гэдгийг санаасай.
Хоёрт, “Миний амьдр�##�д юу үнэтэй юм бэ?” гэдгээ ойлгоосой. Үр хүүхэд, хань ижил, аав ээж, гэр бүл гэдэг хамгийн үнэтэй зүйл шүү дээ.
Гуравт, тэдгээр үнэтэй хүмүүсийнхээ төлөө чадах бүхнээ зориулдаг байгаасай.

ЯГ Л ИНГЭЖ БОДОЖ БАЙГАА УЧРААС Л ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН ХҮМҮҮС
1. Цаг хугацаанд амжиж
2. Үр хүүхдүүддээ хөрөнгө үлдээх гэж
3. Өөрийн нэр нүүр, эх орон, тусгаар тогтнолоо умартан улайрч байна шүү дээ.

Тэднийг хэрхэн зөв үзэл бодолтой болгох вэ? Ер нь зөв үзэл бдол гэж юу юм бэ?

Зочин
Зочин
2020-02-18 14:50
Reply to  Мм

Тиймээ хэн ч мөнх биш тийм болохоор эр хүн гэр бүлээ гэхээс илүү улс орондоо хэрэгтэй зүйл хийж амьдрах ёстой. Гэрээсээ илүү гарч сэтгэж байж эр хүн болно

Архангайхүү
Архангайхүү
2020-02-17 19:33

Уха�##�аг з�##�уу минь дэмжиж байна. Амжилт хүсье! Олон нийтийн бодол санаа, ухамсар хэцүүхэн байд�##�д байгаа шүү ! Бүх юм үүнэээс үүдэлтэй. Бид Өмнөд Солонгост их очдог, тэдний тухай нилээд сайн ойлголттой, тэд ард түмнээрээ нэгдэж нягтарч, улс үндэстнийхээ эрхэм чух�##� асууд�##� дээр хамт тэмцэж, ял�##�танд хүрч чаддаг. Тэд өөрсдөө маш хөдөлмөрч ард түмэн, амжилт ололтоо яаж хамга�##�даг билээ ! Энэ бол жинхэнэ эрх чөлөөт ардчил�##� ! Энэ бол хариуцлага ! Наад зах нь тэднээс л жишээ авах хэрэгтэй !

Зочин
Зочин
2020-02-18 14:51

Тиймээ хэн ч мөнх биш тийм болохоор эр хүн гэр бүлээ гэхээс илүү улс орондоо хэрэгтэй зүйл хийж амьдрах ёстой. Гэрээсээ илүү гарч сэтгэж байж эр хүн болно

Зочин
Зочин
2020-03-11 22:25

Ariba kompanii talaar humuusd medeelel ogooch mongolchuud ogthon ch meddeggui um bna radio aktib bodis ulgaruuldag us bohirduuldag yah be ? ene talaar medehgui uchir eh barigchid ch bas litsents olgoson bolob uu ? bayarlalaa

Зочин
Зочин
2020-06-07 07:13

Хаа ч ийм сэтгэцтэй үзэл санаа ярьдаг амарцарууд байдаг. Амьдр�##� хоосон юм бол хийж, хэлж байгаа нь хэнд ч хэрэггүй юм байна.

Зочин
Зочин
2020-06-07 07:15

Гадаадад ад үзэгдсээр байгаад сэтгэцэд нь үндсэрхэг юм орчихсон, жинхэнэ боловсролгүй, боловсрогдоогүй ухаанаар ярьдаг з�##�уу юм уу даа... Дэвшинэ гэдэг арай арай

МГЛ
МГЛ
2020-08-03 09:58

Мундаг ярьдаг хүмүүс зөндөө л байна. з�##�уу хүн байна даа, ажил хий бодит баялаг бүтээ, амьдр�##� үзсэн хөгшин шиг л том том юм яриад яахав. 76 ярьдаг хүн дээр нэмэгдээд з�##�уучууд ингээд попдоод яриад байв�##� хэцүү байна шүү...

Зочин
Зочин
2020-08-03 21:51

германчууд оюуны мунхр�##�тайдаа биш соц демократ нам , коммунист нам 2 нь эвсэл болж сонгуульд ороогүйгэээс сан�##�аа хуваагаад Гитлер гарсан юм

Холбоотой мэдээ

Back to top button