УЛС ТӨР

С.Чинзориг: Би өөрийгөө АТГ-т шалгуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Бямбабаатар Монгол гэдэг фэйсбүүк хаягнаас “Прокурорын байгууллагаас С.Чинзориг нарыг шалгахаар болжээ” гэсэн худал мэдээлэл цахим орчинд тараасан. Прокуророос “С.Чинзориг нарыг буруутай гэж үзлээ” гэсэн гарчигтай. Үүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулна. Буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаа мэдэгдье.

Намайг тойрсон элдэв гүтгэлэг гаарсаар байна. Тийм учраас энэ асуудалд цэг тавих нь зүйтэй гэж үзэж байна. Эрх ашгийн зөрчил үүсгэсэн, бусдад давуу байдалд олгосон зүйл байхгүй гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс өөрийгөө АТГ-т шалгуулж, үнэн худлыг нь тогтоолгоно” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button