Нийгмийн

Хариуцлагатай аж ахуй нэгж, найдвартай жолооч нарт өргөмжлөл гардуулав

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Нэйшнл эженси” даатгалын байгууллагатай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд чиглэсэн, зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа билээ.

Тус үйлдвэрийн газраас 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлаж, зорчигчдийн аюулгүй байдалд чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Иргэд, зорчигчдод аюулгүй тээврийн үйлчилгээ үзүүлж, автотээврийн салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандартыг чанд мөрдөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж буй зорчигч тээврийн үйлчилгээ явуулж буй “Булган тээх”, Атибус, Аяны зам-Алтай зэрэг компаниуд “Хариуцлагатай аж ахуй нэгж”-ээр шалгарч өнөөдөр өргөмжлөлөө гардан авлаа.

Мөн иргэдэд аюулгүй, тав тухтай, соёлтой үйлчилгээг үзүүлж, бусдыгаа манлайлан ажиллаж буй ЛЧ ХХК-ийн жолооч И.Өрнөхбаяр, Хараацайн жигүүр ХХК-ийн жолооч Б.Гантулга, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн жолооч Ц.Нямсайхан нарыг “Найдвартай жолооч”-оор өргөмжилж, мөнгөн шагналаар шагналаа.

Автотээврийн үндэсний төв нь улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 60 гаруй аж ахуй нэгжээр дамжуулан жилдээ 2,5 сая гаруй зорчигч тээвэрлэдэг бөгөөд эдгээр аж ахуй нэгжүүддээ Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага MNS5012:2011 стандартын шаардлага хангуулж, найдвартай үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бүрдүүлэн ажилладаг гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button