НИЙГЭМ

ТЦА: Хамгаалалтаа буулгасан гэх мэдээлэл худал

2020 оны хоёрдугаар сарын 25-ны 15:45 минутын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн хязгаарлагдсан байна.

Хамгаалалт буусан гэх ташаа мэдээлэл цахим орчинд тараад буй учир Тээврийн цагдаагийн алба дараах мэдээллийг хүргэж байна. 

Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулж байна.

Ард иргэд батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг хүсэв гэж ТЦА-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button