Нийгмийн

Улаанбаатарын замын тэмдэг, тэмдэглэгээнүүдийг шинэчилнэ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг чиглэл өгөв.

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд авто замын босоо тэмдэглэгээг шинэчилж дуусгах, зургаадугаар сарын 15-н гэхэд авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчилж дуусгах үүрэг чиглэлийг хотын Захирагч холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2020 онд стандарттай болгох ажлыг эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд олон ажил төлөвлөгдсөн. Замын хөдөлгөөн зохицуулалт, зам дэд бүтцийн чанар стандарт, барилга байгууламжийн норм, дүрэм, журам гээд олон асуудлыг цэгцэлнэ.

Өнөөдөр НАЗХГ, УЗЗАГ, ХСОАБХЗГ-ын удирдлагуудтай уулзаж Улаанбаатар хотын замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлэх, гудамж талбайг хаягжуулах ажлын бэлтгэл ажлыг хангах асуудлыг шийдвэрлэж байна.

Замын тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцүүлснээр иргэд аль гудамжаар аль зүг рүү явж байгаа гэдгээ мэддэг болох, тэр хэрээр хөдөлгөөнд оролцох чиглэл тодорхой болох боломжтой болно. Үүнийг дагаад зам тээврийн осол эндэгдэл буурах чухал ач холбогдолтой. Мөн гудамж талбайг хаягжуулснаар хотын өнгө үзэмж сайжруулах тэр хэрээр хотын соёлыг хэвшүүлэх цаашлаад шинэ түвшинд хүргэх зорилготой юм.

Нийслэлчүүд гудамж талбайн нэршлийг мэдэхгүй байна гэдэг нь мэдэх боломжийг олгож өгөхгүй байна гэсэн үг. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлж стандарт нийцсэн, чанартай хэн бүхэнд ойлгомжтой мэдээлэл өгдөг тэмдэг тэмдэглэгээтэй болох чухал байна” гэдгийг онцолсон юм.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-02-27 16:40

Маш ,зөв,гудамжны нэр чух�##�. Айлын хаягийг өөрчилж тодорхой болгое.

Ход
Ход
2020-02-27 17:44

ЭНЭ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ХУВИЙН ХЭВШИЛ Л ХИЙХ АЖИЛ ХОТЫН ДАРГА НАР ХИЙХ АЖИЛ БАГА Л БНА ДАА. АЖЛАА МЭДДЭГГҮЙ МАЛНУУД

Холбоотой мэдээ

Back to top button