НИЙГЭМ

"БНСУ-д нас барсан иргэн О шинэ коронавирусийн улмаас амь үрэгдээгүй”

Өнөөдөр /2020.02.28/ Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчидтэй цаг үеийн асуудлаар уулзаж, санал солилцсон юм. Энэ үеэрээ БНСУ-д шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, удалгүй өөд болсон иргэн О-гийн нас барсан шалтгааныг Солонгосын тал тодруулсан гэдгийг Ө.Энхтүвшин ярьжээ.

Тодруулбал, "Тэд мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Үүндээ иргэн О нь шинэ коронавирусийн улмаас бус элэгний архаг үрэвслийн улмаас амь үрэгдсэн гэх дүгнэлт гарсан талаар дурьдсан байсан” гэж тэрбээр хэлсэн юм.

Өмнө нь иргэн О-г элэгний хатуурал өвчтэй тул элэг солиулах мэс засалд орохоор БНСУ-г зорьсон гэх мэдээлэл түгээд байсан билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button