ДЭЛХИЙ

Халдвар авсан солонгос эмэгтэй эмнэлгийн ажилтны нүүр лүү нулимжээ

БНСУ-д шинэ коронавирусээр халдварласан хүний тоо хэдийнэ 4 мянга даваад байна. Энэ үед өвчтөнүүдийн эрүүл мэндийн ажилтнуудын эсрэг гаргаж буй этгээд хачин үйлдлүүд шил шилээ даран мэдээлэгдсээр.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусээр халдварласан нь тогтоогдсон 20 эргэм насны эмэгтэйг оройн 19 цагийн орчимд Тэгү хотын эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмэгтэй эмнэлэгт хэвтэхгүй хэмээн эсэргүүцэл үзүүлж байсан тул ажилтнууд хүчээр түргэн тусламжийн машинд суулгаж, аваачжээ.

Харин түргэний машиныг жолооч 44 настай Б-ийн нүүр лүү өнөөх эмэгтэй нулимсан талаарх гомдол цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Үүний өмнө Шинчонжи сүмийн сүсэгтэн 61 настай эмэгтэй мөн биед нь вирусийн шинж тэмдэг илэрсэн байхад эрүүл мэндийн ажилтнуудын эсрэг эсэргүүцэл үзүүлж, шинжилгээ өгөхөөс татгалзан "зугтсанаар” маш олон хүнд вирус халдаасан нь тогтоогдсон билээ.

С.ЧИЧҮҮЛЭН

Эх сурвалж: Insight.co.kr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-03-02 19:42

Sonin uls yum a hun chanargui l gh bh da, manah bl arai ingehgui e

Холбоотой мэдээ

Back to top button