Нийгмийн

Дональд Трамп Токио 2020 наадмыг хойшлуулахыг уриаллаа

Энэ зун Японы нийслэл Токио хотод, зуны олимпийн наадам болох “ “Токио 2020” -ыг зохион байгуулахаар төлөвлөж буй. Гэвч коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан эл наадмыг хойшлуулах хүсэлтэй буйгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

Тэрээр цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ:

“Хоосон цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн уралдаан зохион байгуулснаас олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулсан нь дээр байх. Япон улс ухаалаг ард түмэн тул энэ асуудлыг зөв шийднэ гэдэгт найдаж байна ” гэсэн байна.

Харин наадмыг зохион байгуулагчдийн зүгээс дөрвөн жил тутмын спортын арга хэмжээг төлөвлөгөөний дагуу долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-ны хооронд болно гэж мэдэгдсээр байгаа аж.

Олон Улсын Олимпийн Хороо ч наадмыг цуцлах, хойшлуулах талаар огт яригдаагүй байгааг мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: bbc news

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button