ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

Коронавирусийн тархалт дэлхийн ЭДИЙН ЗАСАГТ хэрхэн нөлөөлж байна вэ

Коронавирусийн тархалт дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон аюул учруулж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын Ухань хотод анх илэрсэн тус вирус одоогийн байдлаар (өчигдөр) дэлхийн 164 улсад нийт 180,000 гаруй хүнд халдварлаад байгаа юм. Халдвар авсан хүмүүсийн 7000 гаруй нь нас баржээ.

Сүүлийн үед Хятадад болон Ази тивд тархалт удаарширч байна. Харин эсрэгээрээ  Итали, Иран, Франц, Герман, Испани зэрэг Европын бусад орнуудад 1000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

“COVID-19”-ийн дэгдэлтийг хязгаарлахын тулд Хятадын эрх баригчид Ухань хотын хөдөлгөөнийг хязгаарлаж, сая сая бизнесийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийг уналтад хүргэж байна.

“Эдийн засгийн үүднээс авч үзвэл, гол асуудал нь “COVID-19”-ийн тохиолдлын тоо биш, харин эдийн засагт нөлөөлөх нөлөөг нь бууруулах арга хэмжээ юм. Хятадын тавьсан хориг нь олон улсын эдийн засагт нөлөөлж байна. Ийм арга хэмжээг болгоожтой, зохих ёсны дагуу хэрэгжүүлэхгүй бол үймээн самуун үүсгэж, дэлхийн эдийн засгийг бүр дордуулж болзошгүй юм” гэж дэлхийн макро эдийн засгийн судалгааг удирдагч Бен Мэй тайландаа дурджээ.

Коронавирусийн тархалтын улмаас дэлхийн зах зээлд эргэлдэж буй хувьцааны үнэ болон бондын өгөөж буурсан байна.

ЭДИЙН ЗАСГИЙН УРЬДЧИЛСАН ТААМАГ БУУРСАН

“COVID-19”-ийн тархалтын улмаас томоохон байгууллагууд болон банкууд дэлхийн эдийн засагт үзүүлэх таамаглалаа бууруулахад хүрээд байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын гуравдугаар сард хийсэн тайланд 2020 онд бараг бүх улсын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаг буурна гэжээ. Өнөөгийн байдлаар зээлд дэлхийн эдийн засаг, зах тус халдвар хэрхэн нөлөөлсөнийг харуулсан зургаан графикийг харуулжээ.

Chart: OECD GDP forecasts 200311

Тайланд дурдсанаар Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хамгийн их хэмжээгээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Азийн эдийн засгийн аварга улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд урьдчилсан таамагласан 5.7 хувиас 4.9 хувь болж буурна гэж ЭЗХАХБ мэдэгдэв. Түүнчлэн дэлхийн эдийн засаг энэ онд 2.4 хувиар өсөх төлөвтэй байгаа нь урьдчилсан таамгаас 0.5 хувиар буурсан байна.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА УДААШИРСАН

Вирусийн дэгдэлтийн улмаас БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар нэлээд хүнд байдалд оржээ. “Caixin/Markit” үйлдвэрлэлийн худалдан авалтын индексийн хоёрдугаар сарын байдлаар Хятад улсын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 40.3 гэсэн үзүүлэлтээр хамгийн доод түвшинд бичигджээ.

Chart: Virus impact manufacturing 200311

Хятадын үйлдвэрлэл ийм удаашралтай байгаа нь БНХАУ, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг Ази, Номхон далайн орнуудын эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа юм.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР УНАЛТАД ОРСОН

Халдварын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын хэрэглээний зардал буурч, жижиглэн худалдааны дэлгүүр, зоогийн газар, агаарын тээврийн салбарт ихээхэн хохирол учруулж байна. “Caixin / Markit”-ийн индексийн хоёрдугаар сарын байдлаар БНХАУ-ын үйлчилгээний салбар 26.5-д хүрчээ. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаан дахь 50 пунктээс доогуур орсон анхны уналт гэнэ.

Chart: Virus impact services 200311

Хятад улс үйлчилгээний салбар нь уналтад орсон цорын ганц орон биш. Дэлхийн хамгийн том хэрэглэгчийн зах зээл болох АНУ-ын үйлчилгээний салбар мөн хоёрдугаар сард унасан гэжээ. АНУ-ын үйлчилгээний уналтын гол шалтгаан нь "дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон коронавирусийн дэгдэлтийн үед үйлчлүүлэгчид захиалгаа өгөхөөс зайлсхийх явдал" гэж тайланд дурджээ.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ БУУРСАН

Дэлхийн эдийн засгийн уналтын бас нэгэн шалтгаан нь газрын тосны үнэ буурсан явдал юм. Сингапурын “DBS” банкны шинжээчдийн үзэж буйгаар вирусийн дэгдэлтийн улмаас газрын тосны эрэлт буурч, нийлүүлэлт нэмэгдэх нь газрын тосны зах зээлд "давхар цохилт" болно гэжээ.

Chart: Brent/WTI futures 200311

БНХАУ бол дэлхийн хамгийн том түүхий газрын тосны импортлогч юм. "Вирусийн халдвар Итали болон Европын бусад хэсэгт тархаж байгаа нь онцгой анхаарал татаж байгаа бөгөөд мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын эрэлтийг бууруулж магадгүй юм” гэж “DBS”*ийн шинжээчид үзжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХЯМРАЛД ОРСОН

Томоохон хөрөнгө оруулагчид “COVID-19”-ийн тархалтын улмаас хувьцааны үнэ буурсан байгаад санаа зовж байна.

Chart: Virus impact stocks 200311

“Fitch Solutions” компанийн улс орнуудын эрсдэл, дэлхийн стратеги хариуцсан удирдагч Седрик Чехаб коронавирусийн дэгдэлтийн үед дэлхийн эдийн засаг хямрах болсон гурван шалтгаан байна гэж үзжээ. Тэрээр “Бид дэлхийн зах зээл хямарч буй гурван сувгийг олж тогтоосон. Энэ нь Хятадын үйлчилгээний удаашрал, дотоодын үймээн самуун, санхүүгийн стресс зэрэг юм” гэжээ.

БОНДЫН ӨГӨӨЖ БУУРСАН

Дэлхийн хэмжээнд коронавирусийн тархсан нь хөрөнгө оруулагчдыг бондын үнийг өсгөхөд хүргэжээ. Улмаар томоохон эдийн засагт бондын өгөөж буурч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын бүх төрийн сангийн гэрээний үр дүн 1 хувиас буурсан байна. 10 жилийн хугацаатай жишиг гэрээ нь түүхэндээ хамгийн доод түвшин буюу 0.3 хувьд хүрчээ.

АНУ-ын төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ  0-0.25 болгож огцом бууруулав.

ЭХ СУРВАЛЖ: cnbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button