НИЙГЭМ

Мобикомын хэрэглэгчид “Теле Хичээл”-ийг үнэгүй үзэх боломжтой боллоо

БСШУСЯ болон Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газраас салбарын үүрэн холбооны оператор компаниудад өгсөн чиглэлийн дагуу  Мобиком Корпораци нь цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан www.econtent.edu.mn цахим сайтад байрласан “Теле хичээл”-ийг датагаараа үнэ төлбөргүй хандан үзэх боломжийг бүрдүүллээ.

Ингэснээр сурагчид маань Мобикомын дугаараасаа датагүй үедээ ч цахимаар хичээлээ шууд болон нөхөж үзэх боломжтой юм.

Энэхүү урамшуулалд Мобикомын бүх багцын хэрэглэгчид, байгууллагын хэрэглэгчид болон Манай интернэт үйлчилгээний хэрэглэгчид хамрагдах бөгөөд 3 дугаар сарын 30-ныг  хүртэл цагийн хязгааргүй, үнэ төлбөргүй цахимаар үзээрэй.

Дашрамд дурдахад Манай интернэт  болон Мобинет өрхийн интернэт үйлчилгээний одоогийн болон шинэ хэрэглэгчдийн 3 дугаар сарын суурь хураамж 50% хөнгөлөх урамшуулал үргэлжилж байгааг дуулгахад таатай байна. 

Санамж: Энэхүү урамшуулал нь зөвхөн www.econtent.edu.mn цахим сайт руу хандахад үйлчлэх бөгөөд гар утасны Econtent апликейшн ашиглахад дата төлбөр тооцогдохыг анхаарна уу.

ЭХ СУРВАЛЖ: Мобиком Корпораци ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button