
Дэлхий дахинаа коронавирусийн цар тахал аюулын хэмжээнд хүрч, улс орон бүр онцгой байдал зарлаж, арга хэмжээг шуурхай авч байна. ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр титэм вирусээр халдвар авсан 115 тохиолдол бүртгэгджээ. Иймд сурагчдын хичээлийг /2020.03.23-ноос 2020.04-12/-нийг хүртэл амраах шийдвэрийг гаргасан.
Иймд сурагчид хичээлийн хоцрогдлоос болж их дээд сургуулиудад элсэн ороход асуудал үүснэ хэмээн элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулжээ. Тодруулбал, улсын болон элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх зургаадугаар сард зохион байгуулах төлөвтэй буйг Гэгээрлийн сайд Сергей Кравцов мэдэгдсэн байна.
Мөн өнгөрсөн жил, түүний өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалт өгч амжаагүй хүүхдүүд ирэх зургаадугаар сард багтаж, шалгалтаа өгөх боломжтой аж.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.