Нийгмийн

Орхоны 103 мянган иргэн бүрт нэг сая төгрөг олгохыг шаардлаа

Орхон аймгийн “Цагаан тоосны нөхөн олговрыг олгуулах иргэдийн хөдөлгөөн”-өөс “Тусгаар тогтнолын ордон”-ы урд талд өнөөдөр /2020.03.19/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэдгээр иргэд Орхон аймагт сүүлийн таван жилийн хугацаанд тогтвортой амьдарч байгаа 103 мянган иргэн тус бүрт жилд нэг сая төгрөгийн нөхөн олговор олгох асуудлыг УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгаж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.

“Цагаан тоосны нөхөн олговрыг олгуулах иргэдийн хөдөлгөөн”-ий зохицуулагч Б.Цэвэгмид “Эрдэнэт үйлдвэр байгуулагдсанаас хойш цагаан тоос гэдэг зүйл үйлдвэрээс гарсан. Цагаан тоос нийтдээ 800 га талбайг хамардаг үүний нөлөөгөөр олон хүн эрүүл мэндээ алдаж байна. Тухайлбал нэг гэр бүлийн хоёр хөгшин хорт хавдар туссан. Цагаан тоос нь Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан, Вокзалын иргэдэд шууд нөлөөтэй. Эрдэнэт үйлдвэр бидний хүсэлтийг хэрэгжүүлэхэд татгалзаад байхгүй байх гэж бодож байна” гэв.

Хүсэлтийн хариуг гуравдугаар сарын 30-ны өдөр бичгээр эргэн мэдүүлэхийг хүслээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-03-19 16:44

Uildver dotor ni ajillaj bga humuus tsagaan tooond urtduggui gej bodoo yu.

зочин
зочин
2020-03-19 17:04

Эрдэнэтийг анх нээж ухахад оролцсон геологийн өрмийн мастер хүн нэг ч төгрөг авдаггүй. Арга хэмжээнүүдэд оролцож чадахгүй явахад Бид амьдрана гэж хүсэлтээрээ ирчихээд мөнгө нэхээд байдаг. Ямар ёс зүй бэ. Ха

Зочин
Зочин
2020-03-19 19:06

Энэ одоо ямар үед юу ярьж байгаагаа мэдэрдэгч болоосой. Цагаан тоосны нөхөн олговор гэж өгөх гэж байгаа бол нийслэлчүүддээ утаа тортогны нөхөн олговор өгдөг болоосой билээ. Ийм юм ярьж яваа нөхдийг бурхан өршөөг

Зочин
Зочин
2020-03-19 19:14

ХУЦААД БАЙ.ӨВЧТЭЙ ЮМ УУ?

Өвөө
Өвөө
2020-03-19 19:40

Зөвөө зөв...тэмцэх л хэрэгтэй. муундаг. Ниигэмд дохио өгөх нь зөв. Тэгэхэд УБ-чууд яаж бна. үнэхээр арчаагүй шүү. Орхончуудаас санаа авцгаа УБ-ын оркуудаа...Тэмцэж чадахгүй бл дуугай утаандаа хордоод үхэцгээнэ биз. та нарыг хэнч тоохгүй..

Orhoniigan davraad baigaarai naanaasa zail mungu
Orhoniigan davraad baigaarai naanaasa zail mungu
2020-03-19 19:45

Zugeer davraad baigaarai ulsaas unegui mungu avah geed davrtsiimbe ajilgui l ymnuud hudlaa mungu nehej bnsd ajil hiigeech

Зочин
Зочин
2020-03-19 22:31

Сонгууль ойртохоор ингэж улс төрдөгөө болио.
Ямар намын улс төрийн хүчнийхэний гар хөл болж хүүхэлдэйн болцгоож х�##�дварт тах�##� өвчний хажуугаар битгий улс төржиж заваараад байцгаа..Өмнө нь нэхэж жагсахгүй яасын. Ардчилсан намаас.

зочин
зочин
2020-03-20 13:38

сонгуулийн сурт�##�чилгаа нь Баасанхүүгийнх үү? Нөхөн олговор авч баяжихнээ хөгийн санаа юмдаа?

Холбоотой мэдээ

Back to top button