УЛС ТӨР

Х.Баттулга: Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна

Ерөнхийлөгчийн дөнгөж сая гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Уриалга Монголчууд аа, ард иргэд ээ. Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ.

Титэмт вирусний халдвар монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх бус илүү хариуцлагатай, сахилга баттай, ухамсартай байж эмч мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх, халдвар тархах нөхцөлийг хязгаарлах замаар л аюулыг сөрж, давж гарна.

Хүнс болон шатахууны хангалт сайн байгаа, хомсдол үүсэх нөхцөл үүсээгүй тул цуурхал, хов ярианд автахгүйгээр албан ёсны мэдээлэл, албаны эх сурвалжийн түгээж буй мэдээ баримтад л итгэхийг онцгойлон уриалах байна. Монголчууд бид эртнээс цар тахлын үед халдвар тархах бүх нөхцөлийг хумих аргаар буюу хөл хорих, ариун цэврийн дэглэмийг чанд сахих зэргээр тэмцэж, давж ирсэн уламжлалтай. Та бүхнийг өвгөдөөс уламжилсан дэг журмын дагуу тайван амгалан байж, нийтээрээ хичээн дэг журмаа сахихыг дахин уриалъя.

Хөл хорио, тусгаарлалтад байгаа иргэд эмч, сувилагч, онцгой байдлын ажилтнуудын шаардлагыг чанд биелүүлж, хорио цээрийн дэглэмийг хариуцлагатайгаар сахихыг уриалж, бас шаардаж байна.

Аюулт өвчин бол албан тушаал, ямба, эрх мэдлийг ялгахгүй. Нийт ард түмний эрүүл амьдралын тусын тулд хүн бүр сахилга баттай, хариуцлагатай байж, халдварыг тархаахгүй байх цаг иржээ. Энэ бол монгол хүн бүр бусдынхаа өмнө хүлээх хатуу үүрэг юм. Мөн ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье.

Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна. Та бүхэн чадна. Нийтээрээ хичээгээрэй!

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
5 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Аниа
Аниа

Энэ сүмийн номлогчийн эхнэр корона тусчаад итгэгчид ариутгаж байна гэж давстай ус ам руу нь цацаж байжээ. Гол халдвар тараасан нь эгэ ус гэж үзэж байна. Тиймээс шашны цуглаан хийгээгүй нь дээр.

Иргэн
Иргэн

Бид энэ цаг үед эе эвийг хичээж хариуцлагатай байх ёстой. Өвчин хүнийг үндэс угсаа, баян ядуу, хөгшин залуу, эр эм, албан тушаалаар ялгаварладаггүй гэдгийг дэлхий нийтэд харуулж байна. Хүн бүр хичээх л чухал.

Зочин
Зочин

Urialga yah ve ulsiinhaa shuuhiig l shinchilchih tanai namiin hulgaichuud bugdeeree shorond orchih geed chadahgui bna uu tom no chini ilreh geed chadahgui bna uu

Туукаа
Туукаа

Жэнко төмөрзамаас мөнгө хусаагүй бол коронагийн хэдэн сарыг асуудалгүй давах байлаа.

Аниа
Аниа

Солонгост Ачийн гол гэдэг сүмийн номлогч лам нь корона туссанаа мэдэлгүй цуглаанаа хийж олон итгэгчдээ халдвар тараасан хэрэг гарлаа. Өвчин эдгээдэг есүс шиг хүн гэж нэрд гарсан хүн тул олон хүн цуглаж маскгүй залбирлаа хийжээ.

Back to top button