Нийгмийн

Мөрийтэй тоглож байсан долоон иргэнийг үйлдэл дээр нь барьжээ

Чингэлтэй дүүргийн прокурорын газар болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газар хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнгөрсөн шөнө /2020.03.28/ зарим хороодоор гэнэтийн шалгалт хийв. Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 1-р хороонд нэр бүхий долоон этгээд мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөлийг илрүүллээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Т.Оргил-Очир “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн мэдээллийг аваад Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн прокурорын хяналтын дор хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна” гэв.

Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй энэхүү үйлдлийг Цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь барьсан юм.

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны найман айлын байр гэх энэхүү газарт нэр бүхий долоон иргэн байсан бөгөөд бүрдүүлсэн орчин нөхцөлөөс нь харахад нэг удаагийн үйлдэл биш ажээ.

Нийт таван өрөө, хивсэн доороо нуусан зоорьтой байсан ба гаднах орчноо хардаг камерын системтэй байр байв.

ЭХ СУРВАЛЖ: gogo.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Waw
Waw
2020-03-29 14:59

Yur ni hun uuriinhuu munguur togolnu yaanuu yamar hamaa bna

Зочин
Зочин
2020-03-29 17:30
Reply to  Waw

ooriinhoo mongoor toglood aldaad ireheeree luivariin mongoor toglodog ymdaa

Холбоотой мэдээ

Back to top button