НИЙГЭМ

277 ширхэг бугын эвэр хадгалж байсан этгээдүүдийг илрүүлэв

Булган аймгийн цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажлын хүрээнд нийт 277 ширхэг бугын эвэр хадгалж байсан этгээдүүдийг илрүүлжээ.

Булган аймгийн Хишиг өндөр сумын тавдугаар багийн хэсэгт иргэн А өөрийн эзэмшлийн оршин суух хашаандаа 269 ширхэг, иргэн Ө өөрийн эзэмшлийн авто граж дотроо 8 ширхэг бугын эврийг тус тус хадгалж байсныг үзлэг хийж, хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button