НИЙГЭМ

Жорлонгийн ойролцоо үйлдвэрлэсэн пүнтүүзээ хатааж байжээ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байранд хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар тус үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан, ажилчдыг ажлын хувцасаар бүрэн хангаагүй, хувцас солих өрөө байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гар угаах нөхцөлөөр хангаагүй зөрчил дутагдлууд илэрлээ. Мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шалан дээр хураасан бөгөөд агуулах байхгүй байна. Гадна орчин бохир, пүнтүүзийг гадаа талбайд нүхэн жорлонгоос 3-4 метр зайд хатаахаар байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Иймд үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэллээ.

Image may contain: outdoor

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button