Нийгмийн

Ч.Хүрэлбаатар: ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоовол 200 мянгыг хувь хүмүүст олгоно

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүд төрийн ордны таван танхимд хуваагдан цахимаар хуралдаж байгаа билээ. Хуралдаанаар улс оронд зарлагдаад буй өвчний онц байдал, цаашлаад эдийн засагт үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээг яаралтай авахын тулд Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах юм байна. 

Хурлаар яригдсан бас нэгэн чухал сэдэв бол үйл ажиллагаа доголдсон байгууллагын иргэн бүрт улсаас 200 мянган төгрөгийг өгнө хэмээх мэдээллийн тодруулга байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 200 мянган төгрөгийг төрийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зоссон гэхдээ ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад олгохоор шийдвэрлэсэн. Хэд орчим хүнийг хамрахыг мэдэхгүй юм.

Шийдвэр гараад үйл ажиллагаа нь доголдсон их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг, хувийн хэвшлийн ААН-үүд бүгд хамрагдана. Гэтэл нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. УОК-оос ч юм уу шийдвэр гаргаад ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоовол тэдгээр ААН-үүд бүгд хамрагдана. Мөнгийг хувь хүнд олгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-04-09 11:53

ene odoo dandaa ar dagzand ni yum yarij yavah yumaa shilnii tsaanaas chiher haruulj huuraad bdag yumuu haashaa yum be

Холбоотой мэдээ

Back to top button