УЛС ТӨР

Ж.Ганбаатар: Зөрчлийн хуулийн 590 зөрчилд торгохгүйгээр “сануулдаг” болно

“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг өргөн барьсан тухайгаа мэдээлэв.

Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр 2020.05 сарын нэгэнд “Төрийн хяналт шалгалтын шинэчилсэн найруулгын төсөл”-ийг өргөн барилаа. Энэ хуулийн хоёр хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн болно. Анх 2003 онд батлагдсан энэ хуулийг 16 жилийн хугацаанд ЗУРГААН удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Төрийн хяналт шалгалтын журмыг хуулиар биш салбарын болон байгууллагын хүрээний дүрэм журмаар хэт ялгаатай байдлаар зохицуулах. Мөн төрийн хяналт шалгалтыг зөвлөн зааварчлахад биш шийдвэр оногдуулахад өмнөх хууль чиглэж байсан.

Харин удаа өргөн барьж байгаа шинэчилсэн найруулгын хуулиар стандарт хэрэгжилтийг хангуулах, төрийн хяналт шалгалт хийдэг байгууллагууд эхлээд зөвлөн тусалдаг, алдааг нь анхааруулдаг, алдаагаа засаагүйд нь арга хэмжээ авдаг болох юм.

Төрийн хяналт шалгалтын хуулиар зөвлөмж шаардлага хүргүүлэх замаар иргэд, ААН-д алдаагаа засах боломжийг олгоно. Гэхдээ байгууллагуудын нэгдсэн тогтолцоо, бүтэцийг хөндөөгүй, улам бэхжүүлсэн болно.

Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байхад би “Эхлээд сануул, дараа нь торго” гэдэг зарчим оруулах санал гаргаж байсан. Харамсалтай нь 2017 онд хүлээж аваагүй.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Зөрчлийн тухай хуулиар “торго, торго” гэсэн зарчмаар иргэд, ААН-ийг туйлдуулж ирлээ. Энэ хуулийн өргөн барьсан гишүүд, ажлын хэсэгт ажиллаж байсан гишүүд, төрийн байгууллагууд нэг дуутайгаар хүлээн зөвшөөрсөн.

Харин одоо Төрийн хяналт шалгалтыг тухай хуульд өөрчлөлт оруулснаар Зөрчлийн тухай хуульд “сануулах” зүйл заалт орж “сануул, торго” гэдэг зарчмаар явахаар болно. Мөн Зөрчлийн тухай хуулиас 26 зүйл заалтыг зөрчлийн зүйл заалтад нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр хассан.

Зөрчлийн тухай хуульд нийт 1200 гаруй зөрчил хамрагддаг. Үүнээс 590 зөрчлийг сануулдаг болж байна.

Иргэнийг 10 мянгаас 5 сая хүртэлх төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянгаас 50 сая хүртэлх төгрөгөөр торгодог. 590 зөрчлийг анх удаа үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг шийтгэлээс нэг удаа чөлөөлөх  зохицуулалт оруулж өгч байгаа. Үлдсэн 600 гаруй зөрчил нь байгаль экологитой холбоотой буюу зайлшгүй сануулаад байх шаардлагагүй гэж үзсэн. Шууд торгодог заалтаараа үйлчилнэ” хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
12ж45
12ж45
2020-05-01 21:32

Муу солиот битгий хуцаад бай муу хөгиын нохой чинь

123
123
2020-05-02 07:25

Хөөеээ эрхэмээ хамгийн наад захын жишээ нь худ�##�даа эрхлэгчид хугацаа нь дууссан болоод хугацаа огт бичигдээгүй хүнсний бүтээгдэхүүн худ�##�да�##�ах асууд�##� байнга л байдаг ш дээ. Ийм асууд�##�ыг нэг торгосон болоод өнгөрөх гэж үү? гэх байхад

Холбоотой мэдээ

Back to top button