Ч.Хүрэлбаатар: ОУВС-тай цахим хурал хийж, “Шуурхай Санхүүжилт”-ийн талаар ярилцлаа

Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ сарын 23-нд дуусна. Түүнчлэн манай улс “Саарал жагсаалт”-аас “Хар жагсаалт”-д шилжих гэж байгаа нь эдийн засгийг улам хүнд байдалд оруулж байгаа.
Иймд ОУВС-руу тусламжийн гараа сунгаж хөтөлбөрийг нь сунгах, дахин хамрагдах шаардлага үүссэн.
Тэгвэл өнөөдөр өглөө /2020.05.14/ Сангийн яамныхан ОУВС-гийнхантай цахим уулзалт хийж “Шуурхай Санхүүжилт” хөтөлбөрт хамрагдах эсэх талаар ярилцсан байна.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “ОУВС-гийн ажлын хэсэгтэй цахим уулзалт хийж ОУВС-гаас гишүүн орнууддаа КОВИД-19 цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээхэд нь дэмжлэг үзүүлэхээр хэрэгжүүлж буй “Rapid Finance Instrument” буюу “Шуурхай Санхүүжилт” хөтөлбөрт Монгол хамрагдах, авах арга хэмжээний талаар ярилцлаа” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөр яахав дээ, горьдлого нь л энэ үлдсэн юм байна. Нийгэм, ард түмний сайх сайхан бүхний төлөө зөв зохистой зарцуулах мөнгийг хуваагаад идээд, завшаад, луйвардчихаад, гэмт хэрэг хийгээд өршөөгдөөд байхаар ийм л байд�##�д биднийг орууллаа
Сонгуулийн д�##�д сурт�##�чилгаа хийж хэрэггэй,хэрэггүй зүйлд өчнөөн зуун тэрбумаар нь цацчаад бас дахин зээлж монгол улсыг сүйрүүлэх нь дээ.Удахгүй өрөндөө баригдаад �##�ь нэг улсын колони болох байх даа.Удирдлагаа сонгож мэддэггүй бидний хохь