НИЙГЭМ

Дахин хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжиж байна

Өнөөдөр /2020.06.11/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр Монгол Улсад тус вирусийн тохиолдолд нэмж бүртгэгдээгүй гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, дараагийн шатын сувилалд шилжсэн байна. Ингээд нийт 89 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч буй юм байна. Тэдний 16 нь гэртээ ажиглалт, тандалтын дор байгаа бол 15-ынх нь бүх шатны ажиглалт дуусжээ.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 149 хүн тусгаарлагдан, эмчлүүлж байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button